Ц.Дашдорж: Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцэн ундны усаар хүрэлцээтэй хангах нь төрийн бодлого
-Ус хангамжийг нэмэгдүүлэх гачуурт эх үүсвэр төслийн талаар иргэдэд мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах зорилтыг дэвшүүлэн тавьсан. Энэ хөтөлбөрийн нэг хэсэг ажил хэрэг болж байна. Улаанбаатар хотын хүн амын нягтаршил, бүтээн байгуулалтын ажилтай уялдаад цэвэр усны эх үүсвэрийн асуудал чухалаар тавигдаж байна. Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хүрэлцээтэй хангах нь аливаа төрийн тулгуур бодлого, үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын нэг юм. Энэ төсөл туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 худаг шинээр барин, олборлосон усыг Гачуурт усан санд хуримтлуулж, хлороор ариутган цэвэршүүлсний дараа шинээр тавигдах 700 мм- ийн диаметр бүхий шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолойн магистраль шугамаар хотын зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэгдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах үндсэн зорилготой ажил юм.
-Төслийн ажил эхэлсэн үү, ямар хугацаанд бүрэн ашиглалтад оруулахаар зорьж байна. Хоолойгхаанаүйлдвэрлэж байгаавэ?
-Төслийн ажлыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэн бүрэн ашиглалтад оруулна. Ажлын ерөнхий төлөвлөгөө батлагдаад бэлтгэл ажил нь өмнөх оноос хийгдээд явж байгаа. 4750 метр шуудуун хоолойг бэлтгэх, татан авч барилгын талбайд байршуулаад эхэлсэн. Энэ хоолой нь шилээр хүчитгэсэн пластик болон шилээр хүчитгэсэн зуурмагийн нийлмэлээс бүтсэн хоолой юм. Үүнийг Япон улсад үйлдвэрлэн нарийн шалгасны үндсэн дээр Монгол Улс руу тээвэрлэн оруулж ирж байгаа. Японы хамтын ажиллагааны агентлаг Жайка байгууллагын 32 сая долларын санхүүжилтээр энэ бүтээн байгуулалтын ажил хэрэгжих учиртай. Японы тал манай Ус сувгийн удирдах газартай хамтран энэ чиглэлийн төслийг хэрэгжүүлж байсан туршлагатай.
-Төмрөн болон ган хоолойноос юугаараа ялгаатай, онцлог нь юу вэ?
-Ган хоолойтой харьцуулшгүй чанартай эд гэж танилцуулж байна. Хөнгөн жинтэй, угсрахад хялбар, залгаас хэсгийн нарийвчлал өндөр, нягтаршил бат бөх чанар сайн учраас тусгай суурь шаардлагагүй, хүчил шүлтэнд тэсвэртэй нь хөрсний, усны ямар ч нөхцөлд ашиглах боломжтойгоороо онцлог хоолой гэж ойлголоо. Мөн тусгай зуурмагаар доторлогоо хийсэн учраас ган хоолойноос 2 дахин эдэлгээ урт юм байна.