Найман аймгийн иргэд рүү чиглэсэн хөтөлбөр хэрэгжинэ
2017.04.05

Найман аймгийн иргэд рүү чиглэсэн хөтөлбөр хэрэгжинэ

Өчигдөр Mерси Кор ОУ-ын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй "Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд" хөтөлбөрийн нээлт боллоо.

Уг хөтөлбөр нь 2016-2019 оны хооронд Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймагт хэрэгжих юм. Эдгээр найман аймгаас гуравт нь эдийн засгийн зангилаа төв байгуулж, зэргэлдээ таван аймгийг туслах төв болгохоор төлөвлөжээ.

Зангилаа төвүүдэд үйлдвэрлэл, борлуулалтын сувгийн шилдэг загвар нэвтрүүлснээр бусад аймгийн бизнес эрхлэгчид суралцах, хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж хөтөлбөрийг санаачлагчид үзэж байна.

Хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар болон бусад албаны хүмүүс оролцож, мал аж ахуйг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй Мерси Кор олон улсын байгууллагад талархаж байгаагаа илэрхийлээд уг хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулахад тус дөхөм болно гэлээ. 

Хөтөлбөрийн нээлтийн үеэр хийсэн танилцуулгын хэсгээс