МБЗ: Маргааш ээлжит сарын хурал болно
2016.10.25

МБЗ: Маргааш ээлжит сарын хурал болно

Огноо: 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Газар: Blue Sky зочид буудлын Crystal хурлын өрөө (3 давхарт)

Сарын хурлын хөтөлбөр:

16:40-17:00 Бүртгэл

17:00-17:10 МБЗ-ийн үйл ажиллагааны тайлан - Ч.Мэргэн, МБЗ-ийн Гүйцэтгэх захирал

17:10-18:10 “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь” сэдэвт панел ярилцлага

Модератор:   

Б.Бямбасайхан, МБЗ-ийн ТУЗ-ийн дарга   

Панелд оролцогчид:  

-Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

-Б.Баярсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга

-Д.Далайжаргал, Ерөнхий сайдын зөвлөх, ЗГХГ

-Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга

-Стийв Поттер, Вагнер Ази компанийн гүйцэтгэх захирал

Сэдвүүд:        

1) ХЗДХЯ-наас хөрөнгө оруулагчдын санал гомдлын чиглэлээр боловсруулсан дүн шинжилгээ, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ (ХЗДХЯ)

2) Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудын чиг үүрэг (ХЗДХЯ, ҮХГ, ХОЭАХЗ, НХОЭАХЗ) ямар асуудлаар хэнд хандах?

3) Хөрөнгө оруулагч нарт тулгарч буй үндсэн бэрхшээлүүд, боломжит шийдлүүд (Хувийн хэвшил)

18:10-18:20     Асуулт, хариулт

18:20-19:20     Босоо хүлээн авалт