2025.03.28

С.Одонтуяа: Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуульд карбоны арилжаатай холбоотой "бүлэг" орж ирсэн

УИХ-ын чуулганы /2025.03.28/-ны өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.

Хэлэлцэж  буй асуудалтай холбогдуулан БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа гишүүдийн асуултад хариуллаа.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа: 

Дэлхий ертөнц уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчноо хамгаалахад гарах зардлыг улсын төсвөөр ямар ч орон хийж чадахгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь сангийн зардлаар хийж байсан. Нэг ёсондоо заавал оролцогч талуудын сонирхлыг багтаасан хөрөнгө оруулалт байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Үүнийг нэг нь карбоны арилжаа. Манай улсад гадаадын олон байгууллагууд, гаднын ЗГ-ынхан ирээд карбоны талаар ихээхэн санал тавьдаг ч манайд хууль, эрх зүйн орчин нь байдаггүй. Тиймээс нэг сарын хугацаанд буюу маш богино хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг боловсруулаад дуусах шатдаа явж байна. Энэ хуулийн нэг бүлэг нь карбоны арилжаатай холбоотой. Бусад орнуудын хувьд энэ нь томоохон арилжааны хэлбэрт орсон. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан