Уриа, лоозон төдий байсан хүүхдийн эрх шинэ төвшинд гарсан
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
Тэрбээр 20 жил гар хүрээгүй Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлагчдын гог бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүүхэд, залуучуудын хөгжил, нийгмийн хамгааллыг салбарыг өөрчпөх дорвитой эрх зүйн шигочлалүүдийг хийхэд гар бие оролцсон. Үүнд Баяншл дүүрэг хэрэгжүүлсэн хүүхдийн эмголгийн төслүүд эго парламентаас төрсөн Хүүхэд хамгааллын тухай хуулийг дурдаж болох юм.
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан дөрвөн жилийн хугацаацд хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлд өөрийгөө юу хийж амжуулсан гэж дүгнэх вэ?
-Нийгмийн хамгааллын салбарт таван бүлгийг хамааруулж байгаа. Энэ таван бүлгийг бүтцийг нь эрхийн хамгааллын хуультай болгохоор зорьсон. Гэхдээ энэ дөрвөн жил амжсангүй. Ямартай ч гол шаардлагатай байсан Хүний эрхийн тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийг УИХ-аар батлуупж чадлаа. Одоо ахмад, залуучууд, эмэгтэйчүүд гэсэн гурван хүн амын бүлэг үлдсэн. Эдгээр бүлгийн эрхийн хамгааллын хууль дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Намрын чуулганаар оруулна. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажил гэвэл, хүүхдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор 20 гаруй судалгаа, үндэсний хэмжээний хэд хэдэн чуулган, тэдгээрээс гарсан санал зөвлөмжийн дагуу Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ-аар батлуулж чадлаа. Гурван сая монголчуудын 37.2 хувийг 0-18 насны хүүхэд, залуу үе эзэлж байна. Т эд бол Монголын ирээдүй. Тиймээс хүүхдийн хөгжил, хамгааллын асууцал хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын гол цөм нь байх хамгийн чухал асуудал.
Өнөөдөр бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс УИХ- аас баталсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхзд хамгааллын тухай тухай хуулийн ач холбощлыг дахин нэг сануулахгүй юү?
-Бид хүүхдийн эрхийг уриа лоозон төдийд авч үздэг байсан. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, Олон гэрээ конвенц гэх мэтээр олон үйл ярьдаг. Гэвч бодит амьдрал дээрээ хүүхдийн эрхийг хамгаалсан зүйл хийж чадалгүй явж ирсэн. Тэгвэл Хүүхдийн эрхийг хамгаалсан энэ хоёр хууль баталснаар олон зүйлийг шийдэж өгч, Монгол дахь хүүхдийн эрх шинэ төвшинд гарсан гэж болох юм. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийг хангах төрийн байгууллага, иргэн, хуулийн эггээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг эохицуулна. Харин Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал. дарамт, мөлжпөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлтэй өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зохицуулж өгсөн. Мөн Хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээний зардлыг улс болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан байгаа. Энэ хуулиудыг баталснаар Монгол Улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх, Азийн гурав дахь, Зүүн болон өмнөд Азийн анхны орон болсон.
-Эдгээр хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өмнө ямар ажлууаыг хийх шаардлагатай байгаа вэ?
-Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ 20-иод дүрэм, журам, стандарт батлах шаардлагатай.
-Хуулийн хэрэгжилт хэрхэн хангах вэ?
-Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тайлагнах механизм бий болсон. Хүүхдийн төлөө үндэсний газар статусын хувьд нэг шат ахиж байгаа. Ингэснээр хүүхдийн улсын байцаагч, гэр бүл нийгмийн хамгааллын ажилтан бий болно. Хуучин бол хүүхдийн байгууллагаас бусад нь төрийн бүтцэд байгаагүй. Өөрөөр хэлбэл, эзэнгүй гэж байсан. Шинэ хуулиар Хүүхэд гэр бүлийн үндэсний газар агентлаг байгуулагдана. Эго нь зөвхөн хүүхдийн асуудал бус хүн амын бүх бүлгүүдийг хамарна. Гэр бүлд багтаж буй залуу, хөгшин, эмэгтэйчүүд гэх мэт бүх бүлгүүд орох юм. Мэдээж, гол анхаарах асуудал нь хүүхэд. Мөн хүүхдийн туслагч “108” утас 24 цагаар үнэ төлбөргүй ажиллаж эхэлсэн. Энэ утсанд хандсанаар хуулийн дагуу эрхээ хамгаалуулах боломжтой.
-Хуулийн хэрэгжилтийг хангах төсвийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ оны төсөвт бага хэмжээний мөнгө суусан ч хуулиудыг бүрэн бүтцээр нь хэрэгжүүлэхэд учир дутагдалтай. Ирэх оны төсвийн жилээс эхэлж, хуулийн хэрэгжилтийг хангах санхүүжилтийг шийдвэрлэхээр тохирсон. Эрх зүйн орчин шинэчлэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтнууд бий болж байгаа. Эдгээр ажлын байранд тохирсон хүмүүсийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх байдлаар бэлтгэнэ.
-Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн байгууллага, насанд хүрээгүй хүүхдийн харилцааг зохицуулж өгсөн. Энэ талаар тодруулахгуй юү?
-Эдгээр хууль хэрэгжиж эхлэхээр хүүхдийн эрхийн асуудалтай холбоотой эрх зүйн зохицуулалтууд хийгдэнэ. Тухайлбал, хуулийн байгууллага насанд хүрээгүй хүүхдээс итгэмжлэгдсэн харилцан хамгаалагч, эсвэл хуульчгүйгээр байцаалт, тайлбар авахыг хориглож байгаа. Ер нь хуулийн байгууллагаас хүүхдийг айлгах, дарамтлах бүх хэлбэрийг хориглож байгаа. Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцын Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколд нэгдсэн. Тиймээс дээрх хоёр хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулснаар хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигг нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Хамгийн гол нь хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага сайжирсан. Насанд хүрээгүй хүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн, эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуцаар хариуцлага тооцохоор болсон.
-Хууль эрх зүйн орчинд энэ мэт дэвшил гарсан байгаа. Гэвч бодит амьдрал дээр хүүхдүүд суралцах сургуульгүй, эмчлүүлэх эрхгүй байгаа нь үнэн. Засгийн газрын гишүүний хувьд энэ асуудал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг “ боловсруулсан Ажлын хэсэгт манай яамнаасорж ажилласан. УИХ-аас уг хуулийг баталснаар хүүхэд харах үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхэд харах үйлчилгээний журам, стандартын манай яамнаас баталсан. Ингэснээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 2-6 насны 10300 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч, хүмүүжих боломж бүрдэнэ. Нөгөө талаар хүүхдийг нь харах хүнгүйн улмаас гэртээ сууж буй 11- 12 мянган иргэн шинээр байнгын ажлын байртай болох урьдчилсан тооцоо гарсан. Тус үйлчилгээг 18-65 насны ямар ч хүн эрхлэх боломжтой бөгөөд иргэд зориулалтын төдийгүй өөрийн гэртээ ч үйл ажиллагаа явуулж болно. Гол нь хүүхдүүдэд зориулсан тусгай өрөө гаргах шаардлагатай. Баянгол дүүрэгт “Хүүхэд харах үйлчилгээ” албан ёсоор эхэлсэн байгаа. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 113 мянган хүүхэд байгаагийн 78 хувийг нь ирэх намар цэцэрлэгт хамрагдах боломжтой гэх тооцоо бий. Тэгвэл 20 орчим мянган хүүхэд гэртээ цоожлогдох, ах дүү хамаатан саднаараа өнжихгүй болж таарлаа. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр эдгээр хүүхдүүдийн 70-80 хувийн асуудлыг шийдвэрлэх юм
-Хүүхдийн эмнэлгийн үйлчилгээ бол өөр яамны хариуцсан салбар. Гэхдээ Баянгол дүүрэгт нээлтээ хийсэн 150 хүүхдийн ортой эмнэлэг сүүлийн дөрвөн жилд хийсэн дорвитой хөрөнгө оруулалтудуын нэг байсан гэдэгтэй иргэд санал нийлдэг. Дахиад хүүхдийн эмнэлэг барьж байгаа гэсэн хэзээ ашиглалтад орох вэ?
-35 хүүхдийн ортой “Эмүжин” эмнэлэг 80 орчим мянган Баянгоичуудад хүрэлцдэггүй байсан юм. Тиймээс. хуучин эрүүл мэндийн 7-дугаар төвийг засаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноптосноор Баянгол дүүрэгт 150 хүүхдийн ортой иж бүрэн эмнэлэг үүдээ хийсэн. Дээр нь “Эмүжин” эмнэлгийг хүүхдийн амбулатори ашиглаж байгаа. Өдөртөө 400- 500 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай иж бүрэн хүүхдийн эмнэлэг болсон байна. Одоо актлагдсан эрүүл мэндийн 6-р төвийг буулгаж, найман давхар давхар барилга барьж байна. Энэ барилгын талд нь дахиад 150 хүүхдийн ортой хүүхдийн эмнэгог байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр Баянгол хүүхдийн орны стандарт хангасан анхны дүүрэг болно. Олон улсын стандартаар мянган хүүхэд дөрвөн ор ногддог. Энэ утгаараа Баянгол дүүргийг хүүхдэд чиглэсэн нийгмийн үйлчилгээгээр улсын хэмжээнд жишиг болгохоор ажиллаж байна даа.