Хүүхэд үрчлэлтийг зохицуулах дэлхийн туршлага
Хүүхэд үрчлэлтийн асуудалд маш нухацтай анхааралтай ханддаг улсуудад Еропын улсууд орж байна. Олон улсын хэмжээний үрчлэлт 1980,1990 онд нэлээд өссөн байна. Хойд Америк болон Баруун Европын орнууд гол төлөв Хятад, Бүгд Найрамдах Солонгос Улс, Зүүн Европын зарим орноос хүүхэд үрчлэн авдаг. Англи, Канад, Авсрали, АНУ-д хүүхэд хамгааллын бие даасан тогтолцоо, бүтэц механизмтай байна.
Харин Швед, Финлянд, Дани, Бельги, Голланд, Германы хүүхэд хамгааллын тогтолцоо нь гэр бүлд үйлчлэх байгууллагын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэгт багтдаг.
Япон, Сингапурын хүүхэд хамгааллын тогтолцоо нь төвлөрсөн удирдлагатай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг. Шведийн хүүхэд хамгааллын тогтолцоо нутгийн удирдлагад хамааралтай. Хүүхдийг үрчлэх үрчлүүлэх тухай асуудлыг хуулиндаа тусгахдаа нийгмийн хамгааллын тогтолцоог нь давхар тусган өгдөг.
Нийгмийн хамгааллын асуудалд АНУ болон Өндөр хөгжилтэй Баруун Европын улсууд анхааралтай хандаж, үр дүнтэй олон аргуудыг хэрэглэсээр байна. Үрчлэлтийн асуудлаар зарим орны туршлага болон эрх зүйн зохицуулалт ямар байдаг талаар авч үзье.
Бүгд Найрамдах Солонгос Улс
Солонгосын гэр бүлийн хуулинд хүүхэд үрчилж авахдаа өөрийн улс дотроо болон гадаад улсаас, ганц бие эх болон эцгийг, 15 наснаас дээш насны хүүхдийг авахыг зөвшөөрдөг харин хүүхэд үрчилж авах эцэг эхийн нас 25-50 байна. 1991 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн. Шүүх болон эрүүл мэнд нийгмийн хамгаалалын яам нь хүүхэд үрчлэх эрхийг олгодог байгууллага юм. 1999 оны сүүлээр дан ганц улс дотроо хүүхэд үрчлэлтэй холбоотой асуудлыг хариуцдаг байгууллага 22 байсан бол гадаад улс орны хүүхэд үрчлэлтийг давхар хариуцсан 4 байгууллага бий болсон юм.
Эдгээр байгууллагаар дамжуулан улс дотроо 1716 хүүхэд, харин гадны улс оронтой холбоотой 2409 хүүхэд үрчлэгдсэн байна. Гадаадын иргэн 28000 мянган вон төлж хүүхэд үрчлэн авдаг.
Улс доторх хүүхэд үрчлэлтийг дэмжихийн тулд засгийн газар 2000 оноос эхлэн хүүхэд үрчлэлтийг талаар олон нийтийн хэвлэл мэдээллээр сурталчилж, хүүхэд үрчилж авах зуучлалын хөлсийг улс хариуцаж (зуучлалын хөлс ойролцоогоор нэг хүүхэд 2 сая вон) хүүхэд үрчилж авч байгаа хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тэтгэмж (хүүхэд өсгөх тэтгэмж 100 мянган вон сар бүр, нэг хүүхдэд) олгохоор зохицуулсан.
Мөн хүүхэд үрчлэлтийн тогтолцоог шинэчилж бага орлоготой гэр бүлд хүүхэд үрчилж авах боломж олгох үүднээс хууль эрх зүйн шинэчлэлийг хийж (гэр бүлд шаардагдах хөрөнгийг хэмжээг багасгах) эцэг эхийн насны байдлыг 25 наснаас дээш байсныг 20 наснаас дээш байхаар, гэрлээд 3 жил болсон, 4-өөс дээш хүүхэдгүй байхаар заасан.
Хүүхэд үрчлэлтийг дэмжиж өргөжүүлэх зорилгоор 5 дугаар сарын 11-ний өдрийг “Хүүхэд үрчлэлтийн өдөр” болгож, энэ өдрөөс эхлэн 1 долоо хоногийн хугацаанд явагдах төрийн болон орон нутгийн байгууллага нь үрчлэлтийн өдрийн үйл ажиллагаанд идвэхтэй оролцохыг уриалсан төдийгүй, Улсаас хүүхэд үрчлэлтийн дараах үйлчилгээний байдал, улс доторх хүүхэд үрчлэлтийг өрнүүлж өргөтгөх асуудлыг дэмжин, хүүхэд үрчлэлтийн байгууллагыг шаардлагатай мэдээлэлээр хангах мэдээллийн системийг бүрдүүлэхэд онцгой анхаарсан байна.
Гадаад улсад хүүхэд үрчлэх явдлыг багасгах бодлого барьж, Гадаадын иргэн хүүхэд үрчлэлтийн байгууллагын дарга байж болохгүйг хуулинд оруулсан.
Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд нь улс доторх хүүхэд үрчлэлтийг дэмжих, өргөжүүлэх, үрчлэлтийн дараах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор Улсын хүүхэд үрчлэлт эрхэлсэн хороог байгуулж удирддаг бөгөөд тус байгууллага нь хууль ёсны сантай байна. .
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Хятадад үрчилж авах эцэг эхийн нас 30 хүрсэн байх ба 55 наснаас дээш настай бол зөвшөөрдөггүй, заавал дунд сургууль төгссөн байхыг шаарддаг. Жилийн орлого нь 10 мянган доллар байна, 4 хүүхдээс дээш бол болохгүй, бага хүүхэд нь 1 настай байх юм бол хүүхэд үрчилж авч болно. Гэр бүлийн нийт хөрөнгө нь 80 мянган ам долларт хүрсэн байх ёстой, гэмт хэрэгт ороогүй, архи хэрэглэдэггүй, сэтгэц эрүүл, эрхтэн бүтэн байх ёстой гэж хуульчилжээ. Гадаадын иргэд 19-23 мянган доллар төлж, жилд улсад төлөх татвараасаа 11 мянга 390 долларын татвараас чөлөөлөгдөг.
Америкийн иргэн Хятадаас хүүхэд үрчлэн авахдаа хуулинд заасан материалыг бүрдүүлэхийн хамт Холбооны мөрдөх товчооны тодорхойлолтыг заавал авчрах ёстой. Хятадад хэрэв хүүхэд гэр бүлийн хүчэрхийллийн улмаас эмнэлэгт ирвэл цагдаа эрүүгийн хэрэг үүсгэн эцэг эх байх эрхийг нь хасаж өөр айлд үрчлүүлэхээр хуулинд заасан байна. Хятад улсад хүүхэд үрчлэлт нэлээд өндөр байдаг.
Оросын Холбооны Улс
ОХУ-д хүүхэд үрчлэлтийг дотоод болон гадаад улс оронд үрчлүүлэхийг зөвшөөрдөг.Ганц бие эх болон эцгийг хүүхэд авахыг зөвшөөрдөг төдийгүй 10 наснаас дээш насны хүүхдийг үрчлүүлдэг.1990 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн . Шүүх нь хүүхэд үрчлэх эрхийг олгодог. 2004 оны хувьд нийт 23108 үүнээс дотооддоо 17331, гадаадад 5777 хүүхэд үрчлүүлсэн байна. 2004 оны байдлаар 100 000 төрөлт тутамд 1656 хүүхэд үрчлэгдсэн байна. Ер нь ОХУ-д хүүхэд үрчлэлийн төвшин маш доогуур байдаг бөгөөд 2009 оны байдлаар 3400 гаруй хүүхдийг үрчилсэн тоо гарсан.
Эдгээр хүүхдүүдээс гуравны нэг нь АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн аж. Харин 2010 онд хамгийн их хүүхдийг үрчилж авсан байдаг.Тухайн үед ойролцоогоор АНУ-ын зүгээс ОХУ-д гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй хүүхдүүдийг үрчлэн авчээ.ОХУ-ын зүгээс ч хүлээн зөвшөөрдөг байсан боловч үрчлэгдсэн хүүхдүүдийн эрх ихээр зөрчигдөх болсон маргаанаас үүдэн Оросын өнчин хүүхдүүдийг АНУ-ын иргэдэд үрчлүүлэх нь үндэстэн ястны ирээдүй хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж Оросын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага үзсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дээрх асуудлыг нухацтай авч үзэн анхаарлаа хандуулж, зүй зохистойгоор шийдвэрлэх, энэ талаар зохих хууль журмыг батлах үүргийг өгснөөр Төрийн Дум хөгжлийн бэрхшээлтэй, гэр оронгүй гэх мэт ер нь орос хүүхдүүдийг АНУ-ын ямар ч иргэдэд үрчлүүлэхийг хориглосон хуулийн төслийг гурван удаа хэлэлцэж 2013 онд эцэслэн батлан гаргасан. Хуулийг 420 депутат дэмжиж, долоон хүн эсрэг санал өгчээ.
Герман Улс
Улс хоорондын хүүхэд үрчлэх холбооны төв байгууллага болон шүүхийн шийдвэрээр хүүхэд үрчилж авахыг зөвшөөрдөг.Гэр бүлийн хуулинд өөрийн улс дотроо болон гадаад улсаас,Ганц бие эх болон эцгийг, 14 болон дээш насны хүүхдийг үрчлүүлэх, 21 настай болон түүнээс дээш насны эцэг эх байхыг хуульчилсан.
1992 онд Хүүхдийн эрхийн конвенцид, 2001 онд улс хоорондын хүүхэд үрчлэх конвенцид нэгдсэн. 2004 оны байдлаар гэхэд нийт 5668 хүүхдийг, үүнээс улс дотроо 3749, гадаад улсад 1919 хүүхэд үрчлүүлсэн байна. 2004 оны байдлаар 100000 төрөлт тутамд 797.4 хүүхэд үрчлэгдсэн байна. Хүүхдийн тэтгэлэгийг төрсөн хүүхдийн адил хэмжээнд үзэж хангалттай хэмжээнд олгож, цалингийн өөрчлөлт тутамд нэмэгдүүлдэг.
Япон Улс
Япон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага болон шүүхийн шийдвэрээр өөрийн улс дотроо болон гадаадаас хүүхэд үрчилж авахыг зөвшөөрдөг. Гэр бүлийн хуулинд нь ганц бие эх болон эцгийг хүүхэд авахыг зөвшөөрч хүүхэд үрчлэн авах ганц бие эцэг эхийг 25-аас дээш настай байхаар, гэр бүл болсон бол 20 болон түүнээс дээш настай байхаар заасан. Үрчилж авах хүүхдэд нас заагаагүй
1994 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн боловч Улс хоорондын хүүхэд үрчлэх конвенцид нэгдээгүй.Гадаадад үрчлэлт явагдах нь бага байдаг. 2004 оны байдлаар нийт 1931 хүүхэд үрчлэгдсэнээс гадаадад 299 хүүхэд үрчлүүлсэн байна. Хүүхдийн тэтгэлгийг үрчилж авсан хүүхэдтэй гэр бүл төрүүлсэн хүүхэдтэй гэр бүлийн адил авах эрхтэй.
Америкийн Нэгдсэн Улс
Өөрийн төрсөн гэр бүлтэйгээ эргэж амьдарч чадахгүй болсон хүүхдийг үрчлүүлэхийг улс орнуудын засгийн газар бодлогоор дэмждэг болохыг эрдэмтэдийн хийсэн судалгаа үзүүлсэн байна. Тухайлбал, АНУ-д гэхэд 2002 онд Клинтон улсын асрамжинд байгаа хүүхдүүдээс үрчлүүлэх хүүхдийн тоог 2 дахин нэмэгдүүлэхийг уриалсан байна. 1997 онд батлагдсан хүүхэд үрчлэх болон гэр бүлийн аюулгүй байдлын хуулинд хүүхэд үрчлэхийг дэмжсэн байдаг ба хүүхэд өргөж авсан хүнд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлсэн байдаг.
Ерөнхийлөгч Буш хүүхэд үрчлэлтийг дэмжиж байсан байдаг. 2002 онд Хүүхэд үрчлэх хуульд хүүхдийн тэтгэлэгийг хамгийн чухал үзүүлэлт болгон авч үзсэн. Америк иргэд Азиас, Өмнөд Америк, Хятад, Солонгос, Вьетнамаас хүүхэд үрчлэн авдаг. Хүүхэд үрчлэлтээр дээгүүр ордог тэргүүлэгч улс ч гэж хэлж болно. Хүүхдийн эрх, хүний эрхийг маш их дээдэлдэг улсын хувьд хүүхэд үрчлэлтийн асуудалд анхааралтай хандаж улсаас олгодог тэтгэмжийг янз бүрийн сангуудаар дамжуулан өгдөг. Холбооны улсаас өгдөг тэтгэлгүүдэд үрчлэгдсэн хүүхдүүдийн тэтгэвэр өөр өөрөөр тусгагддагч хүүхэд бүрийг хамруулах, ялгаварлан үзэхгүй байхыг хуулиар зохицуулдаг.
Монгол Улс
Монгол Улсын гэр бүлийн хуулийн 7 дугаар бүлэг бүхэлдээ хүүхдийн эрх ашиг сонирхлын үүднээс үрчлүүлэх харилцааг зохицуулдаг. Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцэд 1999 онд нэгдсэнээс хойш 239 хүүхдээ гаднын улсын гэр бүлд үрчлүүлээд байна.
2001 онд гаргасан гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх журам гарсан ба журмын 2.15-д Үрчлэн авсан хүүхдийн талаар 1 сартайгаас 3 насхүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам,8-16 нас хүртэл 2 жил тутам Монгол Улсын гадаадын иргэн, харьяатынасуудал эрхлэх албанд мэдээлэл ирүүлэх, 2.15-ын г/д Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас хүүхдийн аж байдалтай танилцах, түүнтэй ярилцах боломжоор хангах гэж заасан.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Гадаадад хүүхэд үрчлүүлэх асуудал хариуцсан зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тушаалыг 2012 оны 12 дугаар сард гаргасан. Гадаадад хүүхэд үрчлүүлэх харилцааг манай улсад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба хариуцдаг. Манай төр засаг монгол хүүхэд монгол гэр бүлд өсөх ёстой гэсэн бодлого барьдаг.
Манай улс АНУ, Герман, Канад, Голланд, Австрали, Япон, Итали, БНСУ, Англи, Бельги, Дани, Франц, Испани, Финланд, Нидерландад хүүхэд үрчлүүлжээ.
Эдгээрээс АНУ-д хамгийн олон буюу 149, Германд 29, Францад 19, Италид 11 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна. 1999 онд анхны монгол хүүхдийг АНУ-д үрчлүүлсэн бол түүнээс хойш 2000- 2003 онд жилд хамгийн олон буюу 25-35 хүүхэд үрчлүүлсэн байна. “Түүнээс хойш гадаадад үрчлүүлсэн хүүхдийн тоо жил ирэх тусам буурч байгаа юм байна.