Баянголчууд “Ардын үг”-д нэгдэж, шинэчлэлийн багтаа дүн тавилаа
“Ардын үг” зөвлөлдөх аян Баянгол дүүрэгт үргэлжилж дүнгээ гаргалаа
2016.05.11

Баянголчууд “Ардын үг”-д нэгдэж, шинэчлэлийн багтаа дүн тавилаа

Монголын медиа корпорациас   санаачлан хэрэгжүүлж байгаа “Ардын үг” зөвлөлдөх аян Баянгол дүүрэгт үргэлжилж дүнгээ гаргалаа.

Дорнын говиос гараагаа эхэлсэн зөвлөлдөх аян ийнхүү нийслэлд буухиалав. Дорноговь аймагт анхны “Ардын үг” зөвлөлдөх аяныг өнгөрсөн дөрөвдүгээр сард амжилттай зохион байгуулсны дараа уг аяныг зохион байгуулъя гэсэн хүсэлт хэд хэдэн аймаг, дүүргээс иржээ. Тухайлбал Баян-Өлгий, Өвөрхангай, Увс аймгууд болон Баянзүрх дүүргээс ийм санал ирсэн байна.

Зохион байгуулагчдын зүгээс нийслэлийн нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарыг төлөөлж чадахуйц дундаж үзүүлэлттэй гэж үзэн Баянгол дүүргийг сонгон “Ардын үг” аянаа эхлүүлжээ.

Аяны хугацаанд Баянгол дүүргийн талаархи бүх талын өргөн хүрээтэй мэдээ, мэдээллийг бэлтгэн “Еagle news” телевиз, “Ардын эрх” сонин, eagle.mn сайт, “Үндэсний тойм” сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд хүргэсэн юм.

Ийнхүү сонгож авсан дүүргийнхээ талаархи мэдээллийн урсгалыг эрчимжүүлснээр иргэдэд тодорхой цэгцтэй, үнэн зөв, бодит ойлголт, төсөөлөл өгөхийг зорьжээ. Үүнтэй зэрэгцээд социологи судалгааны МИК ХК-ийнхан “Ардын эксперт”-үүдийг сонгох үйл ажиллагааг эхэлж, судалгаа явуулсан байна.

“Ардын эксперт”-үүд бол Баянгол дүүргийн нийт иргэдийг төлөөлөх чадвартай байх ёстой.

Тиймээс эхлээд тус дүүргийн бүх хорооноос санамсаргүй түүврийн аргаар 800 хүнийг сонгож судалгаа авчээ. Үүний дараа тэдний тэн хагас буюу 400 хүнийг зөвлөлдөх аяны гол шийдвэрийг гаргах “Ардын эксперт”-ээр сонгосон байна. Хараат бус экспертүүдийг ингэж санамсаргүй түүврийн аргаар сонгох нь зөвлөлдөх ардчиллын нэг суурь ажээ.

Баянгол дүүрэгт “Ардын үг” аян эхэлснээс хойш тус дүүргийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, мөн дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хийсэн ажлын талаар иргэд, оршин суугчдын байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олны хүртээл болгожээ.

Энэ бүхний үндсэн дээр зөвлөлдөх аяны хамгийн гол үйл ажиллагаа буюу “Ардын эксперт”-үүдийн үнэлгээ буюу дүүргийн удирдлагууд болон сонгосон, томилсон албан тушаалтнууддаа “дүн тавих” уулзалт зөвлөгөөн өнгөрсөн даваа гаригт болсон юм.

Уулзалтад Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар болон Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Баянгол дүүргээс сонгогдсон    НИТХ-ын гишүүн Л.Нарантуяа нар, мөн дүүргийн бүх хэлтэс, албадын удирдпагууд оролцсон. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа нар өөрсдийн хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа иргэд асуулт асууж хариулт авав. Мөн дүүргийн ажил үйлс болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал бодлоо илэрхийлэх иргэд ч цөөнгүй байсан юм.

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн тайлангаас харахад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, бүтээн байгуулалт зэрэг хэд хэдэн чиглэлээр дорвитой, бодитой ажлууд хийжээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилга, хүчин зүтгэлээр Баянгол дүүрэгт 32 жилийн дараа эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж эмнэлэг шинээр баригдсан байна.

Тус дуүрэгт олон улсын стандартад нийцсэн хүүхдийн эмнэлэг, ахмадын сувилал баригдаж ашиглалтад орох гэж байгаад иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Төвөөс алслагдсан 20 дугаар хороонд Нийгмийн даатгалын үйлчилгээний төв, цагдаагийн тасаг байгуулсан бөгөөд одоо тус хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн үндэсний төвийг барих ажлыг эхлүүлээд байгаа ажээ.

Мөн Баянгол дүүргийн залуучууд хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулсан, Горхи,Тэрэлжид “Баянгол” хүүхдийн зуслан барьж байгаа, дүүргийн 15 дугаар хороонд баригдсан Спорт цогцолбор ирэх зургадугаар сард ашиглалтад орохоор болсон гээд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж үйлчилгээний салбарт үлдэцтэй, даацтай томоохон хөрөнгө оруулалт олныг хийжээ. Хүндээ чиглэсэн олон үйл ажиллагааг Баянгол дүүргийн төр захиргааны байгууллагууд хэрэгжүүлж байгаа гэнэ. Түүний нэг жишээ нь гудамж талбайгаа бүрэн камержуулж хянадаг тогтолцоог бий болгожээ.

Ингэснээр гэмт хэргийн гаралт буурч, иргэд амгалан тайван аж төрөх боломж бүрдсэн байна. Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилд хийгдсэн хөрөнгө оруулалт,       бүтээн байгуулалтын ажлуудыг жагсаах юм бол урт жагсаалт гарахаар юм билээ. Гэхдээ барилга байгууламж барихаас гадна үүнтэй зэрэгцүүлээд хууль эрх зүйн шинэчлэлийг хийх, мөн хүмүүсийн сэтгэхүйг шинэчлэхэд анхаарсан гэдгээ УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцолсон.

Тэрээр Баянгол дүүргээс УИХ-д сонгогдон өнгөрсөн дөрвөн жил УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар ажиллажээ. Энэ хугацаанд 10 гаруй хуулийн төсөл бие даан санаачилж батлуулсан бөгөөд 12 хуулийн ажлын хэсгийг ахалж, 60 гаруй хуулийн ажлын хэсэгт орж ажилласан байна. 

Итгэлийг бид хариуцлага хэмээн ойлгож баянголчуудынхаа итгэлийг алдахгүйг хичээж ажилласан” хэмээн тэрээр хэлсэн юм. С.Одонтуяа гишүүний ажлын хэсгийг нь ахалж ажилласан Эрүүл мэндийн даатгалын тухай, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Хүүхэд хамгааллын тухай, Төрийн өмчийн тухай, Гэр бүлийн тухай хуулиуд нийгэмд хүлээлт үүсгэсэн, шинэчлэл зайлшгүй шаардсан хуулиуд. Гэр бүлийн тухай хуулиас бусад нь бүгд батлагдсан нь бас нэг амжилт.

Түүний сонгогдсон дүүрэгтээ өнгөрсөн дөрвөн жилд хийхээр зорьсон гол ажил нь эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах явдал байжээ. Энэ ч зорилгодоо хүрч чадсан байна. С.Одонтуяа гишүүн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хууль эрх зүйн, санхүүгийн орчны, тоног төхөөрөмжийн, хүний нөөцийн гэсэн дөрвөн хэсэгт хувааж үзсэн бөгөөд үүн дээр сэтгэлгээний шинэчлэл гэсэн ухагдахууныг мөн нэмжээ.

Нэг тойргоос сонгогдсон С.Эрдэнэ  гишүүнтэй хамтран баг болж ажилласнаар эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт дэвшүүлсэн зорилгоо биелүүлсэн гэдгээ тэрээр хэлж байв. С.Одонтуяа гипгүүн Хүүхэд хамгааллын тухай хуулийг санаачлан батлуулахдаа орон даяар иргэдээс 24600 санал цушуулж чадсан байна. Энэ нь манай улсын түүхэнд хамгийн олон санал авч батлагдсан хууль болжээ.

Ийнхүү хүүхэд хамгаалал. хүүхдийн эрхийн асуудлаар шинэ хууль эрх зүйн орчин бүрдүүлсний дээр Хүүхэд харах үйлчилгээний хуулийг батлуулахад ч гар бие оролцжээ. “Өнгөрсөн дөрвөн жил Баянгол дүүргийн ИТХ, Засаг дарга, дүүргээс сонгогдсон гишүүд бид хичээж ажилласан. Сэтгэл байхад шийдэл ямагт олддог юм байна” хэмээн С.Одонтуяа гишүүн яриагаа өндөрлөсөн юм. Харин С.Эрдэнэ гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жил ХАХНХ-ын сайдаар ажилласан.

Тиймээс энэ салбарт хийсэн ажлаа түлхүү танилцуулсан. Тэрээр УИХ-д хоёр удаа сонгогдон ажиллах хугацаандаа 52 хуулийн төсөл санаачлан өргөн барж, 31-ийг нь батлуулжээ. Эдгээр хуулиудынх нь гол зорилго нийгэм, хүн рүү чиглэсэн агуулгатай гэдгийг онцолсон. Эрүүл мэндийн даатгалын хуулийг тэрээр санаачлан гурван жил хөөцөлдөж байж батлуулжээ.

Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт хийх өөрчлөлт шинэчлэлтийн суурийг тавьжээ. Иргэд заавал харьяа дүүрэгтээ бус өөрийн сонгосон эмнэлэг, эмчид үзүүлэх боломж, эрүүл мэндийн даатгалынхаа мөнгийг өөрөө захиран зарцуулах эрх зэрэг нь энэ хуулиар бий болж байгаа цоо шинэ зохицуулалт гэнэ.

Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай хууль ч гэсэн С.Эрдэнэ гишүүний нэлээд хэдэн жилийн судалгаа, чармайлтын үр дүнд батлагджээ. Ахмад настны нийгмийн хамгааллын асуудалд анхаарч олон чухал хууль, тогтоомж шийдвэр гаргуулснаа тэрээр “Ардын эксперт”- үүдэд тайлагнасан юм.

Ийнхүү Баянгол дүүргийн иргэдийг төрд төлөөлөн ажиллаж байгаа      гишүүд, төлөөлөгчид тайлангаа тавьсны дараа иргэд санал, шүүмжлэлээ хэлэв.

Иргэн Дашдорж энэ дөрвөн жилд Баянгол дүүргийн удирдлагууд болон УИХ-д сонгогдсон гишүүд ард иргэдээ бодож, нэг баг болж ажиллаж чадсан гэдгийг онцолж байв.

Тэрээр дүүргийн удирдлагууд дахин төлөвлөлтийн ажилд ихээхэн анхаарч ажилласанд    талархаж байгаагаа илэрхийлсэн. Харин Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Доржсүрэн иргэд хуулийн мэдлэггүйгээс их хохирч байна.

Тиймээс батлагдан гарч байгаа хуулийг сайн сурталчлах хэрэгтэй, мөн сүүлийн жилүүдэд асар их бүтээн байгуулалтын ажил хийж байгаа ч түүнийгээ эзэнтэй болгох хэрэгтэй гэсэн санааг хэлсэн юм. Мөн тус дүүргиин 12 дугаар хорооны өндөр настан Чилгэр дүүрэгтээ хийсэн бүтээсэн ажлуудыг хараад сэтгэл хангалуун байдаг гээд урьд өмнө шийдэгдээгүй асуудлуудыг хоёр гишүүн маань өнгөрсөн дөрвөн жилд шийдвэрлэж чадлаа.

Үүнд талархаж байна гэсэн юм. Энэ мэтээр үг хэлсэн олон иргэн дүүргийнхээ удирдлагууд болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын хийсэн ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

“Ардын үг” зөвлөлдөх аяны уулзалт, зөвлөгөөний асуулт, хариулт, санал шүүмжлэл өндөрлөсний дараа “Ардын эксперт”-үүд ажилдаа орсон юм. Баянгол дүүргийн иргэдийн бодит төлөөлөл болсон 400 “Ардын эксперт” дүүргийн удирдагууд, УИХ-ын гишүүдийн хийсэн ажлын тайлан, иргэдийн санал, шүүмжлэл дээр тулгуурлан үнэлгээ өгсөн. Энэхүү үнэлгээний хуудсыг социологи судалгааны МИК ХК боловсруулан эцсийн дүгнэлтийг удахгүй гаргана.