Геронтологийн үндэсний төвийн “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо
“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо
2016.01.27

Геронтологийн үндэсний төвийн “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо

Засгийн газрын 416 тогтоолын дагуу “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа: цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт: Дэлхий нийт XXI зууныг "Насжилтын зуун" хэмээн нэрлэж, 2002 онд Мадрид хотноо НҮБ-аас 1Б6 орны Засгийн Газрын тэргүүнүүд оролцсон Ерөнхий чуулганаараа насжилтын асуудлаархи олон улсын төлөвлөгөөг хэлэлцэж. Улс төрийн тунхаглалыг гарган. бүс нутаг. гишүүн орнуудад насжилтын асуудлаар өөрийн онцлог байдлыг тусгасан бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллахыг зөвлөсөн.

Манай улсын хувьд УИХ-ын 2004 оны 21 тоот тогтоолоор “Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого"-ыг баталж. 2004-2015 он хүртэл баримтлах хүн амын хөгжлийн бодлогоо тодорхойлж, хүн амын тогтвортой өсөлтийг хангаж. хүн ардаа урт удаан, эрүүл энх. бүтээлчээр амьдрах. хөгжих таатай орчинг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 1998 оны 130 дугаар тогтоолоор "Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр"-ийг 1999-2003 онд хэрэгжүүлж хөтөлбөрийн үнэлгээг хийсний үндсэн дээр Засгийн газрын 2003 оны 271 тоот тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулан 2004-2008 онд амжилттай хэрэгжүүлсэн.

“Монгол улсын хүн амын насжилтын асуудлаархи үндэсний стратеги"-ийг Монгол улсын Засгийн Газрын 2009 оны 156 тоот тогтоолоор баталсан нь нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үйл явцад насжилт: настны аж байдал. эрүүл мэндийн чиглэлд холбогдох яам. байгууллага, сапбар дундын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах шаардлагатай байгааг тусгасан баримт бичиг болсон юм.

Шинэчлэлийн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт туссан Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр . “Монгол улсын хүн амын насжилтын асуудлаархи үндэсний стратеги"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл насжилт, настны эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрүүд яригдлаа.

2016 онд хамтын хүчээр дээрх хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх саналыг 2016-02-01-ны дотор нэгтгэхээр шийдвэрлэлээ.