Монголын ахмадууд яагаад олон улсын ахмадуудаас дутахгүй амьдарч болохгүй гэж
Студи 4 ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор МАЧХ-ны тэргүүн Г.Баасан хүрэлцэн ирээд байна.
Ахмадын чөлөөт холбоо өнөөдөр яг ямар ажил хийж байна вэ?
-Монголын ахмадын чөлөөт холбоо том зорилго тавьж гарч ирсэн. Монголын ахмадуудыг нэгдмэл байлгах том зорилготой. Ахмадын эрх ашиг, нийгмийн асуудал төрийн анхааралд байх ёстой гэсэн асуудлыг бид дэвшүүлсэн. Гуравдугаарт Монголын ахмадууд яагаад олон улсын ахмадуудаас дутахгүй амьдарч болохгүй гэж гэдэг үүднээсс болохгүй байгаа асуудлыг арилгах, шинээр бий болгох зүйлийг бий болгож сайн нөхцөлийг бий болгох зорилгын төлөө ажиллаж байгаа.
Энэ бол өнөөдрийн ахмадыг ч мөн ирээдүйн ахмадын ч төлөө ажил гэж харж байгаа. Тиймээс хийх ажил их байгаа. Хамгийн түрүүнд эрх зүйн орчноо сайжруулах ёстой байна. Ахмадын эрхийг хамгаалах хуультай болохын төлөө цаг нартай уралдан ажиллаж байна. Ажлын маань гол цөм энэ.
Хоёрдугаарт мэдээж эдийн засгийн асуудал, тэтгэвэр, тэтгэвэрийн зөрүү, зээлийн хүүгийн асуудал гэх мэт эдийн засаггүй аливаа нийгмийг сайн болгоно гэж ойлгох боломжгүй. Эрх зүйн орчин, эдийн засгийн орчин гэсэн 50 тавин хувьтай байж л бид урагшаа алхана. Энэ хоёрыг тэнцвэржүүлж зөв алхамыг бий болгох болов уу гэж ажиллаж байна.
Өнөөдөр Монгол улсад хичнээн ахмад байна?
-Өнөөдрийн байгаа хуулиар бол 55 настай эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэйг ахмад гэнээ гээд заасан. Гэтэл гавьяаны амралтанд гарсан 350 –аад мянган хүн байна. Үүнээс бараг 80 гаруй хувь нь 55, 60 хүрээгүй мөртлөө нөхцөлт болон болзолт тэтгэвэрээр тэтгэвэрт гарсан хүмүүс байдаг. Тэд бол ахмад ч биш, залуу ч биш хэн ч биш. Өнөөдрийг хүртэл нийгмийн зохицуулалтад ордоггүй. Тэтгэвэр авагчдийн тоо нэг өөр харин яг ахмад настны тоо бол 264 мянган хүн байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс. ...
/2-р хэсэг/
/3-р хэсэг/