Г.Баярсайхан сайд “Баянзүрх бизнес форум”-д оролцлоо
“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд болсон нийслэлийн Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулж “Баянзүрх бизнес форум” зохион байгууллаа. Форумд УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, баялаг бүтээгчдэд амжилт хүслээ.
Г.Баярсайхан сайд тэдэнд хандаж хэлсэн үгэндээ иргэдийг ажлын байраар хангах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд Хөдөлмөрийн яам идэвхтэй ажиллаж, олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг дурдаад “Манай яамнаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, хямралын үед ажлын байр бий болгож хадгалах, ажил олоход хүндрэлтэй иргэдэд ур чадвар олгож ажлын байранд зуучлахад чиглэсэн хөтөлбөрүүдийг 2016 онд хэрэгжүүлэхээр боловсруулж, холбогдох шийдвэрийг гаргаад байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид ажлын байрыг олноор бий болгодог өөртөө төдийгүй өрөөлд тустай хүмүүс. Тиймээс цаашид Засгийн газар жижиг дунд бизнес эрхлэгчдээ бололцоотйо бүхий л аргаар дэмжиж ажиллана” хэмээгээд Монголын ирээдүйг тодорхойлох бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдэд ажлын амжилт хүслээ.
“Баянзүрх бизнес форум”-ын үеэр дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжинйхэн өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасныг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үзэж сонирхон, баялаг бүтээгчидтэй санал бодлоо солилцохын зэрэгцээ тэдэнд тулгамдаж буй бэрхшээлийн талаар цаг гарган сонссон юм.