Цаг үеэ олсон маш чухал арга хэмжээ гэж ойлгож байна
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.12.22

Цаг үеэ олсон маш чухал арга хэмжээ гэж ойлгож байна

Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчдийн форумд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Д.Занданшатар ирж иргэдтэй уулзсан юм. Энэ үеэр тэднээс цөөн зүйлийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчдийн бизнес форумыг анх удаа Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хөдөлмөрийн яам, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтэс хамтран зохион байгуулж байна. Энэ бол цаг үеэ олсон маш чухал арга хэмжээ гэж ойлгож байна. Одоо Монгол улсын тухайд шинэ зорилтыг тавьж байгаа. Энэ бол манай зах зээл өөрөө жижигхэн, өрсөлдөөн ихтэй болсон учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, төр засаг, мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтраад дунд хугацаанд хэрхэн экспортлогч орон болох вэ , экспортлогч баялаг бүтээгчид болох вэ гэдэг энэ зорилтод хамтран ажиллах ёстой.

Монгол улсын хөгжил бол монгол хүний хөгжил. Монгол хүний хийсэн маш олон бренд дэлхийн зах зээл дээр худалдаалагдсанаар эдийн засгийн өсөлт тогтвортой явагдана, иргэдийн амьжиргаа тогтвортой дээшилнэ гэж харж байгаа. Тийм учраас манай баялаг бүтээгчид одоохондоо зөвхөн дотооддоо голцуу бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч цаашдаа олон улсын төдийгүй бүс нутгийн хэмжээнд үйлдвэрлэлээ явуулахын тулд хамтран ажиллах шаардлагатай байна.