Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.09.09
ОУ-ын мастеруудын холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ОУ-ын мастеруудын холбооны тэргүүнүүдийг хүлээн авч уулзлаа.
Тэд долоо хоногийн хугацаатай Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа аж. Энэ хугацаандаа манай тамирчдыг ОУ-ын мастеруудын холбоондоо элсүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. Мастеруудын тэмцээн нь дөрвөн жилд нэг удаа зохион байгууллагддаг бөгөөд 2018 онд анх удаа Ази тивд буюу Малайз улсад зохион байгуулагдана. Тэрхүү тэмцээнд нийт 5000 гаруй баг тамирчид хөнгөн атлетикийн 21 төрлөөр өрсөлдөх аж.
Салбарын сайд айлчлалын багийнханыг хүлээж авах үеэрээ ОУ-ын ахмадын тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.