Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Осол, гэмтлийн мэдээ:
8 дугаар сарын 29-аас 9 дүгээр сарын 1-ний хооронд нийт 1595 хүн осол, гэмтэлд өртсөний улмаас 66.1%-ийг эрэгтэйчүүд, 30%-ийг 0-15 насны хүүхэд, 9.3% нь хэвтэн эмчлэгдэж, 22% нь согтуугаар гэмтэлд өртжээ.
Эх сурвалж: ГССҮТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, сурталчилгаа хийх.
Хордлогын мэдээ:
8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 2-ны хооронд нийт 4 хүн хэвтэн эмчлэгдэж, 5 хүн тусламж авч буцсан байна. 3 хүн эмийн бодисын, 3 хүн химийн бодисын, 3 хүн бусад шалтгааны улмаас ханджээ.
Эх сурвалж: ХЯТТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, сурталчилгаа хийх.
Улаанбурхан өвчний мэдээ:
8 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 21268 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1231 тохиолдол нь лабораториор, 8897 тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдгээр батлагдсан байна. Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх.
Дэлхий дахинд:
Вакцины омгоор үүсгэгдсэн халдварт саа өвчин:
Украйн улсад халдварт саагийн вакцинаас үүсэлтэй омгоор 2 хүүхэд өвчилсөн байна. 4 настай, 10 сартай 2 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Дэгдэлтийн судалгаа хийгдэж, нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх.
Эбола вирүст халдвар:
2015 оны 08 дугаар сарын 30-ны байдлаар дэлхийн 10 улсад 28175 хүн өвчилж, 11354 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней улсад 2 тохиолдол бүртгэгдэж, Сьерра-Леон улсад 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчлах