Дархан-Уул аймгийн 1500 хүүхдийн шүдийг эмчлүүлсэн С.Ганбаатар буруудах ёсгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.09.07

Дархан-Уул аймгийн 1500 хүүхдийн шүдийг эмчлүүлсэн С.Ганбаатар буруудах ёсгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын урилгаар Япон улсын  шүдний эмч нар Дархан-Уул аймагт гурван жил дараалан ажиллаж, 1500 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн юм  байна.

Гэтэл зарим нэг улс төрчид “Японы эмч нар С.Ганбаатарын урилгаар ирээгүй” хэмээн улс төржүүлэхийг  чармайж байгаа юм. Уг нь бол урилгатай юу, урилгагүй юу гэдэгтэй гол биш Дархан-Уул аймгийн 1500 орчим хүүхэд шүдний эмчилгээ хийлгэсэн нь эцсийн үр дүн байх байв.

 

Тиймээс эрхэм гишүүн С.Ганбаатар дээрх дэмий ярианд цэг тавьж TV-9 телевизээр тодруулга өглөө.   Тэрээр японы эмч нарын урьсан урилга, ажлын төлөвлөгөөгөө үзүүлж “Хүүхдийн эрүүл мэндээр улстөржүүлэхгүй” байхыг хүслээ.Цаашид япон, орос болон олон улсын сайн дурын эмч нарын баг,  Шастины нэрэмжит эмнэлгийн эмч нарыг Дархан-Уул аймагт урьж ажилуулна гэдгээ ч мэдэгдсэн юм. Төсвийн хөрөнгөөр биш С.Ганбаатарын зүтгэл, Дарханчуудаа гэсэн сэтгэлийн үүднээс энэхүү ажлууд хийгддэг аж.

 

Мөн японы эмч нар улс төрийн явуургүй шуугиан гарсанд харамсаж буйгаа мэдэгдэн  УИХ-ын гишүүн С.Ганбаатарт талархаж явдагаа илэрхийлжээ. Ямартай ч С.Ганбаатарын нэр төрийг унагаах гэсэн энэхүү оролдлого үнэнтэй нүүр тулаад зогсов бололтой. Сонгуулийн сураг чимээ сонсогдох дөхөж байгаа учраас  авлигал аваагүй, газар нутгаа зараагүй С.Ганбаатар шиг  улс төрчдийн нэр хүндийг унагаах сонирхолтой  улс төрийн хүчнүүд энэ мэт гүтгэлэг тарааж сумаа тавиад нумаа нууцгаах биз.