Гишүүнд төсөв мөнгөгүйгээр нүүрээ ширлээд хийх ажил олон байх ёстой
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
Та тойрогтоо ажиллаад ирлээ. Дархан-Уул аймагт газар тариалангийн бүсүүд ямар байдалтай байна вэ ?
Дархан, Сэлэнгийн нутгаар ажилласан. Тариалан эрхлэлтийн сангийн зээлийг тодорхой хэмжээгээр хойшлуулж өгөөч гэсэн санал их ирсэн. Бүх саналуудыг холбогдох газруудад хүргүүлнэ. Мөн Сэлэнгэ аймагт хамтарсан уулзалтыг хийсэн. Дарханы тариаланчдын хувьд тариалан авах газар их дутмаг байгаа. Энэ бүх асуудалд УИХ-ын гишүүний хувьд зохион байгуулж, хамтарч оролцсон.
Таны талаар цахим ертөнцөд олон мэдээллүүд гарсан. Энэ талаар тайлбар өгнө үү ?
1500 гаруй хүүхдэд амны хөндийн эрүүл ахуйн үзлэгийг хийж, эмчилгээ хийсэн. Манай албаны хүмүүс үүнийг зохион байгуулсан. Япон эмч нарыг урьсан. Энэ бол үнэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарт 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ гурван жилд хийлээ. Энэ бол том үр дүн гарсан гэж үзэж байна. Төсөв мөнгөгүйгээр УИХ-ын гишүүн нүүрээ ширлээд хийх ажил олон байх ёстой. Тиймээс эхлээд Монгол эмч нарыг гуйгаад арга мухардсан. Тэгээд сайн дураар үздэг эмч нар байгаа эсэхийг судлаад Япон эмч нарыг урьсан. Тэд 100 хувь зардлаа даагаад ирсэн. Энэ буянтай эмч нарыг урьж ажиллуулж байгаа учраас С.Ганбаатар гишүүний урилгаар гэж бичсэн.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү