Н.Энхболд: Н.Энхбаяраас гармааргүй л үг байна даа
2010.12.01

Н.Энхболд: Н.Энхбаяраас гармааргүй л үг байна даа

Би уржигдархан Төв аймагт намынхантайгаа уулзалт хийгээд ирлээ. Тэгэхэд нэг хүн ийм үг хэлж байна лээ. БНМАУ гэж байсан. Дараа нь бүгдээрээ ярьж байгаад Үндсэн хуулиа батлахдаа Монгол Улс болсон. Тэгтэл өнөөдөр би БНМАУ-ын иргэн гээд явж байгаа хүн байхгүй. Нэр өөрчиллөө гээд Монгол Улс алга болчихоогүй. Маргаан тариад байгаа хүмүүсийн хувьд энэ бол хамгийн тод, ойлгомжтой жишээ юм шиг. Мэдсээр байж мэдэн будилж байгаа нь өөр зорилго байгаагийн шинж. Төр, засгийн гол бодлогыг тодорхойлж байгаа улс төрийн намыг дотор нь хагаралдуулж, улс орон, нийгэмд ашиггүй байдал үүсгэх гэсэн оролдлого нь харин цаагуураа хэн нэгэнд ашигтай байгаа юм болов уу. Үүнд л учир нь байх шиг байна. Олонхийн ухаалаг шийдвэрт би итгэж байгаа.

-Ерөнхийлөгч асан Н Энхбаяр түр штабынхныг хүлээж авч уулзаад "та бүхэн хийж байгаа үйлдлээ зөв гэж бодож байгаа бол өөрсдийнхөөрөө яв" гэж хэлсэн байна лээ. Үүнийг шууд утгаар нь ойлговол МАХН-ын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр түр штаб байгуулсан хүмүүсийг дэмжиж байгаа нь харагдаж байна.

-Тэгж хэлсэн байна лээ гэж та сая хэллээ. Хэрэв үнэхээр тийм байр суурь илэрхийлсэн бол Н.Энхбаяраас гармааргүй л үг гэж ойлгож байна.Тэр хүн чинь МАН-ын Бага хурлын гишүүн хүн шүү дээ. Үнэхээр тэгж хэлсэн бол намын дарга байсных нь хувьд өөрт нь саналаа өгч, итгэж, дэмжиж явсан олон нөхдийнхөө сэтгэл рүү нь ус цацаж байгаа юм шиг л сонсогдож байна. Албан ёсоор тэгж хэлсэн бол асуудал ойлгомжтой болж эхлэх нь. Уг нь тэр хүнээс тийм үг гарах ёсгүй дээ. Үйл явдал харуулна биз дээ. Их л гайхаж байна.

-Та бол МАН-ын даргын албыг ээлж дараалан хаш-сан Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, С.Батболд нартай нэлээд ойр хүрээнд ажиллаж ирсэн хүмүүсийн нэг. Зарим үед энэ хүмүүсийн хооронд үүссэн зөрчил иймэрхүү ойлгомжгүй байдлыг зохиомлоор үүсгэх зам РУУ түлхдэг юм биш байгаа даа?

-Ер нь түүхэнд хувь хүний гүйцэтгэх үүрэг их. Манай намын дарга нар бүгдээрээ л тодорхой орон зайд өөрийн үүргээ гүйцэтгэсэн байдаг. Алдаа оноогүй хүн гэж байхгүй, Бүгд л алдаж онож явсан лидерүүд. Би хүмүүстэй баг болж ажиллахдаа улс орны нийтлэг эрх ашиг, цаашлаад өөрийн итгэл үнэмшлийн дагуу МАХН-аас явуулж байгаа бодлогын хүрээд ажиллаж ирсэн.

 

Надаас харин та хэний хүн бэ гэж нэг хэсэг асуугаад байгаа байсан, одоо больчихож. Миний мөн чанарыг таньсан юм болов уу даа. Би бол ирсэн дарга болгоныг дагаад явдаг хүмүүсийн нэг биш. Өөрийн-хөөрөө л байдаг. Манай намын аль ч даргын улс орны хөгжил-тэй холбоотой бодлого, санаачилгыг би дэмжиж ирсэн. Дарга нарт алдаа, оноо аль аль нь байсан. Ний нуугүй хэлэхэд ил хэлж болдог, бас болдоггүй зүйл ч байдаг. Салшгүй сайн нөхөрт марташгүй муу үг бүү хэл гэсэн зарчмыг үргэлж санаж явдаг. Мэсний шарх-наас илүүтэй үгийн шарх зовоодог. Шийдвэр гаргах төвшний хувь хүмүүсийн харилцаа муу байснаас олон нийтэд таагүй нөхцөл байдал үүсгэх тохиолдол гардаг. Энэ бол хүсээд байх зүйл биш. Аливаа өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн чанараа сайн хадгалж, түүн-дээ суурилсан бодлого барьдаг байгаасай. Монголчуудын төрт ёсны эртний уламжлал өөрөө ийм юм. Улс орны түүхэнд хамгийн том гавьяа байгуулсан хүмүүс дандаа л хүнтэй нөхөрлөж чаддаг, зөв сэтгэлтэй хүмүүс байсан. Ийм байж л он удаан жил хүндлэгдэнэ. Хийсэн багахаан юмныхаа төлөө магтуулах, эсвэл өөрийгөө магтах нь тухайн үедээ сайхан байж болох юм. Түүхийн уртад үнэлэгдэнэ гэдэг арай өөр ойлголт юм болов уу. Хүн муутай хүнд эрх мэдэл бүү өг гэсэн монголчуудын сайхан үг байдаг. Шинэ цагийн түүхийг бичилцэж яваа хэд хэдэн хүнд ийм байдал анзаарагдаад л байх шиг.

-МАХН 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ тухайгаа намын Бага, Их хурлаар ярьж, алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцолгүй өнөөдрийг хүрсэн нь зарим хүнийг салан тусгаарлахад хүргэсэн юм биш байгаа?

-Хүмүүс нарийн ширийн юм мэддэггүй юм байна. Бид сая Их хурлынхаа бэлтгэлийг хангаж байхдаа өмнөх Их хурлуудаас гарсан шийдвэрийг харж байлаа. Дараа нь Бага хурал дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг сонссон, баримт бичгүүд дээр туссан   зүйлүүдийг   харж байхад байр сууриа сүрхий тодорхойлсон, дүгнэлт хийсэн зүйл байдаг юм билээ. М.Энхболдыг намын даргаар сонгогдсон XXIV Их хурлаас гаргасан шиидвэрт өмнөх удирдлагынх нь тухай маш хатуу үгтэй дүгнэлт гарсан байдаг юм. Үүнийг олоод үзэхэд илүүдэхгүй л санагд-сан. Сонгуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаярын яриад байгаа дүгнэлтүүдтэй би санал нийлдэггүй. Намын даргын зүгээс нэр дэвшигчээ унагах байр суурь баримтална гэдэг лав л бидний ой санаанд багтахгүй зүйл. Штабт ойр ажилласан хүний хувьд ингэж хэлж байгаа юм шүү. Зарим болохгүй юмыг нь хэлж сануулсаар байтал хүлээж аваагүй нь цөөнгүй. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАХН-ын хувьд хамгийн их хүч тавьж ажилласан сонгууль гэж боддог. Харамсалтай нь үр дүн өөрөөр гарсан. Ялагдалд олон л шалт-гаан байгаа байх, харин намын даргын буруу бодлогоос болж унасан гэдэгтэй хэзээ ч санал нийлэхгүй.

-У.Хүрэлсүх дарга нэг удаа Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялагдаагүй, нэр дэвшигч ялагдсан гэж мэдэгдсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Намын албан ёсны шийдвэр, баримт бичигт тийм дүгнэлт байхгүй. Харин сонгуулийн штабыг хариуцаж ажилласан ерөнхий нарийн бичгийн дарга илүү их мэдээлэлтэй байгаа учраас тэгж хэлэх үндэслэлүүд байгаа байх гэж бодож байна.

-2000 оны үед элссэн хүмүүст намын бүх эрх мэдэл төвлөрч байна гэсэн шүүмжлэлийг  та сонссон уу. Аливаа юманд цаг хугацаа, үе, эрэмбэ дараалал, залгамж чанар гэж байдаг шүү дээ?

-Би өөрөө Австралид боловсрол эзэмшиж, улс төр гэдгийг чадлынхаа хэмжээнд судалсан хүн л дээ. Би хувийн бодлоо хэлье. Олон хүн дургүйцэж магадгүй л юм. Улс төрийн шинжлэх ухаан гэж байхгүй. Шинжлэх ухаан гэдэг бол тодорхой мэдлэгийг системчилчихсэн, тэр нь ямар ч нөхцөлд зөв байдаг зүйл. Химийн шинжлэх ухаанд хоёр бодисыг нийлүүлэхээр тийм урвал болно гэдэг шиг улс төрд тийм юм байхгүй. Маш олон хүний оюун бодол, цаг хугацаа, хүчний харьцаа гэсэн түмэн үл мэдэгчтэй тэгшитгэл шиг л байдаг. Яг үүн шиг нэг үө нь явж байгаад дараа үеийнхэн нь зугуухан гарч ирнэ гэсэн тогтчихсон ойлголт байхгүй. Нөгөө талаар төрийн өндөр албан тушаалд дандаа амьдралын туршлагатай, илүү их юм үзсэн хүн байна гэсэн ойлголт байхгүй. Бас ерөөсөө л залуу үе төрж гарч байх ёстой гэсэн математик тооцоо шиг зүйл байхгүй. Улс орон болоод манай намын хөгжил, шинэчлэлийн хүрээнд болж байгаа зүй ёсны үзэгдэл гэж хардаг. Залуу үе нь хүчээр орж ирж, ахмад үе нь бушуухан зайлах ёстой гэсэн бодлого улс төр биш. Манай улсын хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг. Өмнө нь бидний ажиллаж амьдарч байсан хуучин нийгмийг огт мэдэхгүй цоо шинэ хоёр ч үе нийгмийн амьдралд орж ирж байна. Энэ хэсгийн санаа бодлыг төрийн бодлогод зөв тусгаж явахад үед  ойлгодог залуусын оролцоо магадгүй бусад оронтой харьцуулахад илүү байж магадгүй. түүхэн нөхцөл шаардлага юм даа. Энэ өөр өнцгөөс нь харсан ч зүй ёсны үзэгдэл л гэж боддог.

-С.Баяр дарга эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайд, намын даргын албаа өгсний дараа хэвлэлийнхэн МАХН-ын шинэ даргын эрэлд гарсан. Тэр үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын дарга болох боломжтой хүмүүсийн тоонд таныг оруулан нэрлэж байсныг санаж байна. Хэрэв намын гишүүд чинь хүсвэл та намын дарга болох уу?

-Надад хэн ч тавьж байгаагүй л асуулт байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр тухайн үед намын удирдлагад ажиллаж байсан хүмүүс нэр дэвших боломжтой гэж үзсэн хүмүүстэй уулзахад би багтаж байсан. Дараа нь УИХ-ын даргад Д.Дэмбэрэл гуайтай өрсөлдөж байлаа. Миний өнөөдрийг хүртэл улс төрд явж ирсэн байр суурь, дүр төрхийг намын хамт олон тодорхой хэмжээгээр үнэлж дүгнэж явдагт баярлаж, дотроо: энэ бол хариуцлага шүү гэж ухамсарлаж явдаг юм. Хүмүүс надад ингэж хандаж байхад би ямар байх ёстой вэ гэдэг үүднээс хэлэх үг, хийж байгаа үйлдлээ цэгнэж явдаг.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүд дунд сайд болох моод дэлгэрснээс засаг-лалын гажуудал нүүрлэлээ. Та гурван парламентад сонгогдсон, бас сайдын алба хашиж явсан хүний хувьд УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажиллахад тодор-хой квот тогтоох ёстой гэсэн байр суурийг дэмждэг үү?

-Манай УИХ өөрөө 76 гишүүн бүхий жижигхэн бүрэлдэхүүнтэй юм л даа. Тийм болохоор УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь тийм ч тохиромжой биш гэсэн шүүмжлэл гардаг. Би үүнийг ерөнхийд нь дэмждэг. Гэхдээ хүмүүсийн яриад байгаа шиг ийм тогтолцооноос болоод Засгийн газар нь УИХ-ын толгой дээр гараад суучихлаа гэдэгтэй санал нийлэхгүй. Сайд нар бүгдээрээ гишүүн байлаа гэхэд арван хэдэн хүн л болно. Үүний цаана 60 гаруй гишүүн байгаа. Тэд асуудалд өөрийн байр сууринаас хандаж, төрийн бодлогыг тодорхойлоод явах боломжтой. Энэ бол шийдэж болохгүй асуудал биш. Энэ асуултыг далимдуулаад нэг зүйлийг хэлье. Би хувьдаа Засгийн га-зар нь засгаараа, УИХ нь УИХ-аараа байгаасай гэж боддог. Засгийн ажил руу УИХ хэт орж, хөндлөнгөөс нь дайраад байх нь зохимжгүй. Өдөр тутмын ажилд нь хэдэн гишүүн оролцож, өөрсдийнхөөрөө хөдөлгөх гээд байвал бүтэхгүй. УИХ хамтын шийдвэрийн байгуул-лага. Олон нийт УИХ-ын нэг гишүүний байр суурийг нийтийнх юм шиг ойлгож, хардаг тохиолдол цөөнгүй л байдаг. УИХ хамтын шийдвэрийн байгууллага. Хамтаараа асуудлыг шийдээд, тэр хүрээндээ гүйцэтгэх засаглал-даа шаардлага тавиад явбал өөр хэрэг. Тэгэхгүй гишүүд өөсрдийнх нь хүссэнээр, хэлснээр явахгүй байна гэж зэмлэх нь зохисгүй. Засаглаг тойрсон зарим шүүмжлэг үүнтэй холбоотой болов уу гэж хардаг юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.