Г.Баярсайхан: З.Алтай гишүүнтэй уулзаж хэлье гэж бодож байгаа
2010.11.30

Г.Баярсайхан: З.Алтай гишүүнтэй уулзаж хэлье гэж бодож байгаа


УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр З.Алтай гишүүн "Наанаа ард түмэнд нэг л их хайртай улсууд. 2012 оны сонгуульд энэ муу сандлаа бодож байгаа" гэж ирээд л ёстой нэг авч өгсөн. Ийн цухалдаж байхад нь Р.Гончигдорж гишүүн түүнд хандан "З.Алтай гишүүн ээ, та хуулийн төслийг дэмжээд байгаа юм уу, эсвэл эсэргүүцээд байгаа юм уу, тэр нь чухал байна шүү дээ" гэхэд тэрбээр "Улстөрөөр банзалдахгүй шүү, янхан минь" хэмээн танхимаар нэг хашгирсан юм, УИХ-ын гишүүний амнаас гарамгүй үгийг унагалаа даа хэмээн бодож суухдаа хэдэн парламент дамжин байж арай чүү батлагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм ер нь хэр хэрэгжиж байгааг сонирхмоор санагдсан. Ингээд УИХ-ын ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхантай уулзлаа.

 
-Танайдэдхорооны ажил, төрөл ямархуу байна. Өнгөрсөн хугацаанд өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэв үү?
 

-Манай ёс зүйн дэд хороо сонгодог утгаараа буюу Америкийн парламентын ёс зүйн дэд хороотой ижил статустай байх нөхцөл нь бүрдээгүй байгаа юм, Бид зөвхөн ёс зүйн дүрэм зөрчсөн, эсвэл зөрчөөгүй гэж л дүгнэлт шаардлагатай бол хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ гэсэн үг. Миний санахад Халдашгүй байдлын дэд хороо, ёс зүйн дэд хороо нэг байх ёстой юм шиг байгаа юм. Энэ хугацаанд С.Баярцогт гишүүнийг гадны байгууллагын зардлаар гадаадад явсан гэсэн гомдол манайд ирсэн. Дэд хорооны дүрмээр Ц.Мөнх-Оргил гишүүн гомдлын томилолтоос ирэнгүүт дэд хороо хуралдана. Ер нь гадаадын байгууллагын зардлаар гадагш, дотогш явахыг би хувьдаа буруу гэж үздэг, Тиймээс ч хэн хэний, ямар зардлаар гадаадад явсан талаар судалгаа хийж байгаа.

 
-З.Алтай, Р.Гончигдоржгишүүдийнхооронд болсон маргаанытухайд юухэлэхвэ?
 

-Дэд хорооны даргын хувьд гишүүд их хурлын үйл ажиллагаанд хэм, хэмжээгээ зөрчиж байна уу гэдгийг анхааралтай ажигладаг. З.Алтай гишүүн хуулийн төсөл хэлэлцэх явцад Р.Гончигдорж гишүүнд хандаж УИХ-ын гишүүний амнаас унагамгүй үг хэлсэн байна лээ. УИХ-ын гишүүн бүгд ижил эрх эдэлж байгаа ч Р.Гончигдорж гишүүнийг ахмад гишүүний хувьд хүндлүүштэй. З.Алтай гишүүн ёс зүйн хувьд ухамсарлах байлгүй дээ. Ер нь З.Алтай гишүүнтэй уулзаж, энэ талаар хэлье гэж бодож байгаа.

 
- Угньёсзүйндүрмийн дагуу гишүүд ашигсонирхлын зөрчилтэй асуудлаар хуралдаандоролцох ёсгүй. Гэтэл энэ дүрэмнийтлэгзөрчигдөөд байгаа юм шиг санагдах юм, хяналт тавьжчадажбайгаа юу?
 

- Гишүүд дүрмээ эайлшгүй мөрдөх ёстой. Манай дэд хороо зургаан гишүүнтэй, Тэр болгон бүх хуралд хяналт тавих нь хүндрэлтэй. Гишүүний дотоод ухамсар,  ёс зүйтэй л холбоотой асуудал шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.