ДҮҮ НАРТАА АМИНЧЛАХ..,
Монголын Консерватив намын дарга Н.Дашдаваа
2015.07.24

ДҮҮ НАРТАА АМИНЧЛАХ..,

Даяарчлал хэзээ нэгэн цагт дуусаж л таараа.

Даяарчлал бол дэлхийн хэсэг бүлэг хүмүүсийн бусдад нөлөөлөх гэсэн тоглоомын дүрэм. Яг л шатрын хүүг барьж идэх мэт. Тэдний зорилго бол бусдыг мөнгө, шашин, эрх мэдэл, зэвсэг, оюун санаа ухамсараар дамжуулан хараат байлгах явдал юм.

Бид бол хэл, өв соёл, үнэт зүйл, их түүх, зан заншил, газар нутагтай үнэ цэнэтэй зүйлтэй, хэний ч өмнө нүүр бардам алхах эх орны хүүхдүүд. Тэр хэн нэгний зохиосон тоглоомын өөдөөс тулж зогсох цор ганц итгэл үнэмшил бол бидний Монгол гэсэн оюун санааны дархлаа, үндэсний үнэ цэнэтэй бүхэн юм. Монголын үнэ цэнэтэй зүйлийг хамгаалах гэж Монгол Консерватив үзэл амилсан. Үнэ цэнэтэй зүйлсээ шатрын хүү адил идүүлвэл бид хоосон өрөг дээр ганц нэгхэн тэмээ, морь гэсэн бодтой үлдэнэ. Бид хожих хэрэгтэй.

Даяарчлал дуусах тэр цагт бидний ямар үнэт зүйлтэй үлдэх вэ гэдгийг л бодох ёстой. 
Бусдын хараат, үнэ цэнэгүй Монгол уу? 
Үнэт зүйлээ хадгалан хөгжсөн Монгол уу?