Монголын жүдочдын ерөнхийлөгч Х.Баттулга
2015.07.23
Зуны амралт зааланд
УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр жүдочдын бэлтгэлийг сонирхжээ. Наймдугаар сарын сүүлээр энэ оны хамгийн том тэмцээн болох Дэлхийн аваргыг зорих гэж байгаа жүдочдын бэлтгэлийг үзэж сонирхохыг түүнд Монголын жүдочдын ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосон байна.
Х.Баттулга гишүүн зуны өдрүүдийг найр наадамд бус зааланд өнгөрүүлж байгаа бололтой.
Г.Уянга гишүүн энэ тухай сэтгэгдлээ facebook-т хуваалцаж, “Баттулга гишүүний санал болгосноор 2020 оны олимп, бүс, дэлхийн бусад тэмцээнд бэлтгэж бгаа тамирчдын бэлтгэлийг очиж сонирхлоо. Балжинням аварга Цагаанбаатар Эрдэнэт-Од гээд одуудыг нэг дор харав. Баттулга гишүүн ч эндээ нууран доторх нугас юм аа” хэмээн бичжээ.