УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.06.24
Төрийн далбааны өдөрлөг эхэллээ
Төрийн алтан соёмбот далбаагаа дээдлэх үүднээс 21 аймагт олон нийтийн оролцоотой “Төрийн далбааны өдөрлөг” байгуулах төслийг “Бид нэг Монгол” ТББ-аас санаачлан Ховд аймгаас эхлүүллээ.
Уг нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт оролцсон байна. Тэрээр “ Монголчууд бид зорилго, эрх ашиг, зовлон жаргал нэгтэй ард түмэн. Тиймээс тусгаар тогтнол, эх оронч үзлийг дэлгэрүүлэх үүднээс төрийн сүлдэндээ захиж, мандуулж явдаг” гэсэн юм.
Монгол төрийн далбааны өдөрлөгийг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист бүтээн байгуулж эв нэгдэл мандан бадрахын бэлгэдэл болгон мөнхлөхөөр ийн эхлүүлж байгаа аж.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү