Хөдөлмөрийн салбарынхан халуун бүлээрээ зөвлөлдөж байна
/ зургийг mongol news/
2015.06.24

Хөдөлмөрийн салбарынхан халуун бүлээрээ зөвлөлдөж байна

Хоёр жил гаруйн турш үүрэг гүйцэтгэгч Төрийн нарийн бичгийн даргатай, эрх зүйн чадамжгүй үлгэн салган Төрийн албаны салбар зөвлөлтэй байсан Хөдөлмөрийн яамныхан сая нэг юм тоо толгой бүрэн болцгоосон.

Тэгснээр орон нутгийн Хөдөлмөрийн газар, хэлтсийн дарга нар хийгээд МСҮГ, Политехншшйн коллежуудын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан хүмүүсийг чөлөөлөхийг нь чөлөөлж, сонгон шалгаруулалт хийхийг нь хийж албан ёсных болгосон юм.

Харин одоо халуун ам бүлээрээ цуглаад, ажил төрлөө ярих цаг. Өчигдөр эхэлсэн “Хөдөлмөрийн салбарын Удирдах ажилтнуудын зөвлөлгөөн” чухам ийм урт удаан хүлээлтийн төгсгөлд болж буйгаараа онцлог.

Тийм ч учраас энэхүү зөвлөлгөөнд УИХ, Засгийн газрынхан нэлээд ач холбогдол өгч байгаа бөгөөд НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Батцогт, Шадар сайд У.Хүрэлсүх нар нээлтийн үг хэлж, “Хөдөлмөрийн салбарын бодлогыг боловсронгуй болгож, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ард түмнээ ажилтай орлоготой байлгахад анхаарах нь энэ салбарт ажиллаж байгаа хэн бүхний үүрэг” хэмээсэн юм.

Зөвлөлгөөний гол илтгэлийг тавьсан Хөдөлмөрийн сайд С.Чинзориг 2015 оны эхний улирлын байдлаар манай улсын ажилгүйдлийн түвшин 7.9 хувьтай байгааг хэлээд, ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо өмнөх жилийн мөн үеэс 16.5, инфляци найман хувиар нэмэгдсэнийг онцолсон. Тиймээс хүн амын эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ч нийт төлөөлөгчдөд сануулсан. Түүнчлэн орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүд болон МСҮГ-үүдийн ажлын уялдааг илүү сайжруулах, судалгаанд үндэслэн элсэлт зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байранд зуучлах шаардлага нэн түрүүнд тулгарч буйг аймаг, нийслэл, дүүргийн шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн хэлтсүүдийн дарга нарт уриалав.

Харин МСҮГ, Политехникийн коллежийн захирлуудад хандаж, орон нутгийнхаа онцлог, хөгжлийн хэтийн төлөв байдал, хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлтэд үндэслэн мэргэжлийн чиглэлийг тогтоох, чадамжид суурилсан сургалтыг онолын хичээлээс илүү дадлага ажил, практик сургалтад тулгуурлан явуулах, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, тэдэнтэй хамтран боловсруулсан гүйцэтгэлийн шалгуурыг хангахуйц хөтөлбөр, төлөвлөгөөгөөр хичээлээ явуулахыг ч зөвлөөд авав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг УИХ-аар батлуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барьсан, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг мөн шинэчилж байгаа гээд салбарын шинэ сайд нь хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчдөдөө дуулгах сонинтой сууж байгаад тэд ам сайтай байлаа.

Хөдөлмөрийн яамны газрын дарга А.Халиунаа

Хөдөлмөрийн яамны газрын дарга А.Халиунаа

“Энэ зөвлөлгөөнөөр бид шинээр томилогдсон Хөдөлмөрийн газар, хэлтсийн дарга нартайгаа уулзаж, харьяа байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулах тухай хэлэлцэхээс гадна 2015 онд яамнаас баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах юм. Тэгээд үр дүнгийн гэрээгээ байгуулна. Түүнчлэн МСҮТ, Политехникийн коллежуудын шинэ захирлуудыг ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө хийж амжуулсан байх вэ гэдгээ ч хэлэлцэнэ.

Булган аймгийн хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батсайхан

“Бусад аймгийг бодвол манайх ажилгүйдэл, ядуурал харьцангуй гайгүй. Учир нь Булган бол  хүн ам багатайн дээр газар тариалан, мал аж ахуйн. хосолсон онцлогтой  нутаг.

Булган аймгийн хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батсайхан

Гэхдээ бидэнд хийх зүйл их  бий. Энэ оны эцэс, ирэх жилийн эхэн гэхэд булганчууд бид ажилгүйдлийг  8-9 хувь болгох зорилт тавиад ажиллаж байна. Хөдөлмөрийн салбарт төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг аймагтаа амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Орон нутагтаа ажлын байр бий болгоё” гэсэн дэд хөтөлбөр эхлүүлж, сум сумаар нь төлөвлөгөө гаргаад, бүхий л салбарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Хөдөлмөрийн салбарынхны удирдах ажилтнуудын энэхүү зөвлөлгөөн дээр яригдаж буй асуудал, шийдэх гарцын тухай санал  зөвлөмжүүдийг бид орон нутагтаа очоод үйл ажнллагаандаа тусгана”.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия

“Нийслэлээс хампшн их алслагдсан аймаг учраас манайд ажигүйддийн түвшин улсын дунджаас ямагт өндөр гардаг. Тэр дундаа Турк, Орос, Казахстан зэрэг оронд их, дээд сургууль төгссөн дээд боловсролтой ажилгүйчүүд маш олон байдаг. Тийм хүмүүсийн хүсэл сонирхолд нийцэх томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж аймагт байхгүй учраас тэд ажил хийдэггүй.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия

Ажилгүйдлийг бууруулах чиглэлээр Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг орон нутагтаа зохион байгуулатгтайгаар хэрэгжүүлдэг ч санасанд хүртэл үр дүн өгөхгүй байна. Тиймээс 15 жил энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд би дүгнэлт хийгээд, Баян-Өлгийд бэлэн ажлын байр бий болгосноос илүү хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Саях- наас дээд боловсролтой залууст чиглэсэн тусгай ажлын байрны төсөл санаачилж байгаа. Мөн Казахстан руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах гэрээ хийдэг бо.тьё гэж Хөдөлмөрийн яаманд хандах бодол бий. 1990-ээд онд Казахстан руу ажилтан гаргадаг гэрээ байсан юм билээ.

Энэ зөвлөлгөөнд ирэхдээ би төсөл хөтөлбөрүүдэд тусгах зарим нэг саналтай ирсэн. Тухайлбал, одоо яригдаад буй Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт малчдыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах тухай бий. Гэтэл манай аймгийн малчдын хувьд тоног төхөөрөмжөөс илүү малжуулах хөтөлбөрөөр мал авах сонирхолтой гэдгээ надаар дамжуулж уламжилсан”.

Завхан аймгийн Политехникийн коллежийн захирал С.Лувсанвандан

 “Завхан аймгийн Политехникийн коллеж баруун аймгууд дотроо харьцангуй томдоо ордог. МСҮГ байхдаа дунджаар 900-гаад элсэгч авдаг байсан бол өнгөрсөн жилээс коллеж болж, техникийн чиглэлийн дунд шатны мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр манайд орох сонирхолтой хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн.

Одоо ганц асуудал байгаа нь бид төгсөгчдөө орон нутагтаа хадгалж үлдээж чадахгүй байна. Залуус зах зээлээ дагаад хот орон газар бараадах юм. Урьд нь бид “Мянганы сорилын сан”-гийн шугамаар ‘Төгсөгчдөд зуучлах төв” гэж төсөл бичээд суралцагчдаа ажлын байраар хангах, гаргасан шинэ санаа, ололтыг нь бизнес инкубаторт бойжуулах чиглэлээр ажилладаг байсан.

Тэгснээр төгсөгчид маань гарааны санхүүжилттэй болоод, зах зээлд гарах боломжтой байдаг юм. Би хоёр жилийн өмнө ажлаасаа гараад, саяхан ажилдаа буцаад орлоо. Тиймээс одоо энэ мэт төслөө үргэлжлүүлэх бодолтой. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, засгаас хэрэгжүүлж буй олон сайхан төсөл, хөтөлбөрийг үүн дээр л ашиглана даа. Тухайн мэргэжлийн багш 4-5 хүүхдийг нэг баг болгоод, сайн төсөл бичүүлж, түүнийг нь Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ямар ззал тусламжид хамруулах боломжтойг  судалж, ажил хэрэг болгуулах талаас анхаарна”.