Г.Шийлэгдамба: Эмнэлгүүд эмгүй болохгүй
Засгийн газраас эдийн засгийн хямралтай холбоотойгоор салбар бүрийн төсвөөс танасан. Харин энэхүү хэмнэлтийн төсөвт хамгийн их өртөж хэцүүдэж буй салбар нь эрүүл мэндийн салбар болоод байсан юм.
Улсын томоохон эмнэлгүүд болоод дүүргийн нэгдсэн эмнэлгүүд өвтөнүүддээ өгөх эм тариагаа эм ханган нийлүүлэх байгууллагуудаас зээлээр авч өгсөөр тэрбумаар тоологдох хэмжээний өртэй болсон гэх мэдээлэл ч гараад байсан юм. Тэгвэл эмнэлгүүдийн энэ асуудал шийдэгдсэн бололтой. Ядаж л эхний ээлжинд яаралтай хэрэгтэй байсан эмийн хөрөнгөө шийдвэрлүүлээд авчээ.
Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ “Өнөөдөр эмнэлгүүдэд тулгамдсан асуудал болоод байсан дархлаа дарангуйлах эмийн төсөвт 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдсэн. Энэ нь эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн хүний зайлшгүй уух шаардлагатай дархлаа дарангуйлах эмийн жилийн хэрэгцээг хангажээ.
Эмнэлгүүд эмийн нөөцгүй болсноос нэлээд өрөнд орсон. Гэхдээ нийт 20 орчим тэрбум төгрөгийг энэ онд шийдэх тооцоо судалгааг зохих газруудад хүргүүлсэн. Хэрэгцээтэй эмийн нөөцтэй эмнэлгүүд байгаа. Харин зарим эмнэлгийн хувьд эмийг зээлээр авч байгаа болохоор эмнэлгүүд эмгүй болно гэдэг ойлголт байхгүй" гэлээ.