Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо
2015.05.19
Хөдөлмөр хийж байгаа хүн орлогогүй болох нөхцөлд яах вэ
Эдийн засаг хямралтай байгаа улмаас зарим аж ахуй нэгж ажилтан, ажилчдаа олноор халж цомхотгох болсон. Өнөөдөр МҮЭХ-ноос Олон улсын хөдөлмөрийн байгууллагын нийгмийн хамгааллын дээд хэм, доод хэм хэмжээний конвенцэд манай улс нэгдэн орох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ конвенцэд нэгдсэн улс орон ажлаас халагдсан иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байна. Манай улсад ийм тогтолцоо хэрэгтэй. Энэ бол иргэндээ ээлтэй, төрийн бодлогын нэгэн илэрхийлэл гэдгийг ч онцолж байлаа.
Өнөөдөр манай оронд нийгмийн даатгал төлдөггүй иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхгүй. Мөн 20-оос дээш жил нийгмийн даатгал төлөөгүй хүн тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа үүнийг олон улсад шударга бус гэж үздэг юм байна.