Бид хөгжлийн чиг хандлагад нийцүүлж боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй
ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ
2015.05.18

Бид хөгжлийн чиг хандлагад нийцүүлж боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй

“Залуучуудын хөгжил-оролцоо” үндэсний чуулган болж байгаа билээ.

Энэ үеэр ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Залуусын өмнө тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл юу байна. Магадгүй ажилгүйдэл хамгийн том бэрхшээл үүсгэж байх шиг. Ажилгүй 10 иргэн тутмын хоёр нь их, дээд сургууль төгссөн залуус гэсэн судалгааг сая танилцууллаа?

Чанартай боловсрол олгодог болох нь чухал байна. Улсын хэмжээнд хувийн болоод төрийн өмчит маш олон сургууль бий. Жилдээ 160 мянга орчим оюутан суралцдаг, тэднээс 30 мянга орчим нь сургуулиа төгсдөг. Жишээ нь нийгмийн чиглэлээр маш олон боловсон хучин бэлтгэгдсэн, сургуулиа төгстөл ажил байдаггүй. Энэ бол зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин нэг талдаа бэлтгэгдэж чадахгүй байгааг харуулж байгаа хэрэг. Нөгөө талдаа хүн бүр дээд боловсрол эзэмших нь өнөөгийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд нийцэх үү гэдэг асуудал юм.

Хэрвээ Монгол Улс. ирээдүйд уул уурхай, аж үйлдвэрийн орон болно гэж тодорхойлж байгаа бол инженерийн чиглэлийн боловсон хүчнийг түлхүү бэлтгэх шаардлагатай болдог ч юм уу. Нэг ёсны улс орныхоо хөгжлийн чиг хандлагад нийцүүлж боловсон хүчнээ бэлтгэх нь бидний гол бодлого, зорилго байх ёстой. Энэ нь эргээд ажилгүйдлийг багасгах, боловсролтой, ажилтай, орлоготой Монгол залуучуудыг бий болгоно гэж харж байна.

-Өнөөдөр Азийн залуучуудын чуулга уулзалт эхэлнэ. Бэлтгэл хэр хангагдсан бэ?

Бэлтгэл үндсэндээ хангагдсан. Ази тивийн залуучуудын төлөөлөл болсон нийт 23 улсын 600 гаруй эрдэмтэн судлаач, манлайлагчид оролцоно. 300 нь Монголын залуучуудын төлөөлөл байна.Чуулганаар залуучуудын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендэр, залуучуудын хөгжлийн бодлого, ба тогтвортой хөгжлийн талаар хэлэлцэж санал бодлоо солилцоно.

Харин өнөөдрийн үндэсний чуулган нь Азийн' залуучуудын үндэсний форумын угтал болж, нөгөө талаас хоёр жилийн өмнө зохион байгуулагдаж бай- сан залуучуудын чуулга уулзалтаар дэвшүүлэн тавьсан зорилтууд хэр хэрэгжсэн бэ гэдгийг үнэлэх дүгнэж байгаа юм.