“Залуучуудын хөгжил, оролцоо” үндэсний чуулган амжилттай болж өндөрлөлөө
Залчуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулган
2015.05.18

“Залуучуудын хөгжил, оролцоо” үндэсний чуулган амжилттай болж өндөрлөлөө

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Залуучуудын хөгжил, шинэчлэлийн бодлого, зорилтуудыг тодорхойлох зорилгоор 2013 онд Улаанбаатар хотноо " Залчуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам болон олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

Уг чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилтийг хэрхэн хангасан, өнөөгийн байдал болон залуучуудын хөгжлийн бодлого хөтөлбөрт тэдний дуу хоолой, саналыг тусгах зорилготой " Залуучуудын хөгжил, оролцоо" үндэсний чуулганыг 2015.05.16-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. 

Энэхүү чуулганыг зохион байгуулсанаар
•    "Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганаас гарсан зөвлөмж, санаачлагын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэх
•    Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу залуучуудын хөдөлмөрлөх зөв зан үйлийг хэвшүүлэх, амьдрах ухааны мэдлэг олгох, хөгжих таатай орчныг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх түвшний бодлого үйл ажиллагааг чиглүүлэх
•    Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого болон “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийн төсөлд тусгах саналыг тус тус  хэлэлцсэн юм.

“Залуучуудын хөгжил, оролцоо” үндэсний чуулганд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болсон 18-35 насны залуучууд, эрдэмтэн судлаачид нийлсэн 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо. 

2013 онд Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангаас гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судалгаанд 198 орон хамрагдсаны 122 улс залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогын баримт бичигтэй байгаа бол тухайлсан бодлогогүй 76 оронд манай улс багтсан.  

Дээр дурьдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор бид Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын төсөл болон залуучуудыг нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцох, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах оролцоог нэмэгдүүлэх, өөрийн, гэр бүлийн болон нийгмийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, бүтээлч, боловсролтой, соёлтой иргэн болгон төлөвшүүлэх зорилго бүхий “Монгол залуу хүн“ үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна.

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ