Г.Баасан Солонгосын өндөр настантай уулзлаа
МАЧ Холбооны тэргүун Г.Баасан
2014.10.23

Г.Баасан Солонгосын өндөр настантай уулзлаа

Шинэ тосгон төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч  өндөр настан Ha Sa yong  МАЧ холбоон дээр зочиллоо

Нийгэмдээ хүн бүхэн ажиллаж хөдөлмөрлөж явах эрх, үүрэгтэй  байх ёстой, Бурхан яг тэгш 10 хурууг заяадаггүй шиг үр хүүхдүүд, залуу, хөгшидгү'й хөдөлмөрлөхийн ач гавъяаг ойлгож ижил оролцох хэрэгтэй. Эхийн хэвлийгээс гарахдаа өөр өөр төрдөг ч нэг зорилготой байх нь зөв байна.

Би өдий наслахдаа дарга цэрэг бүх л ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Хүн болгон хэрэлдээд. талцаад, тэмцэлдээд явах биш эвтэй нэг зорилготой байх ёстой. Бүх ийм асуудлыг зохицуулж явж чаддаг нь аав болж, ерөнхийлөгч болох учиртай. Манай солонгосын ард түмэн Пак Чён ерөнхийлөгчийг сэтгэл нэгтэй дэмжиж гаргаж ирсэн. Ерөнхийлөгч гэж хүн тусдаа заяадаггүй. Ард түмнээ ойлгодог хүн манлайлагч болдог. Та бүхэнд

  • Бардам зантай. Биеэ тоох хэрэггүй
  • Мэдлэг боловсролоороо энэ хумүүсээс илүу гэж бусдыгаа дорд бүү үз
  • Хөрөнгөтэй мөнгөтэй. олон компанитай гэж битгий биеэ тоогоорой гэж захиж хэлмээр байна.

Би улсдаа хөдөлмөрлөхдөө шагнал горьдож яваагүй ямар ч байсан гэр бүлээ тэжээж өлсгөж болохгүй юм гэдгийг ухамсарлаж ногоо тарьж газар түрээслэж дайны хүнд  үеэс эхлэн хөдөлмөрлөсөн.

Тэр цаг үед залуу 40хөн насандаа 30 мянган ард түмнийг цуглуулж илтгэл тавьж яаж хөдөлмөрлөж байгааг нь яриулж хүн бүхэн ингэж хөдөлмөрлөх юм бол өлсөхгүй ард түмэн сайхан амьдарч чадах юм байна гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевизээр цацаж ерөнхийлөгчийн сонорт хүргэж ингэж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан энгийн л хүн.

Энд  би хүнээс мөнгө гуйх гэж ирээгүй хэн нэгэнд мөнгө өгөх гэж ирээгүй бүх юм хүний өөрийнх нь гарт байдаг юм шүү гэдгийг мэдрүүлж ойлгуулах гэж ирсэн. Хүмүүс яагаад газар тариалан эрхлэхгүй байна хүн юм өгөх боловуу гэж харах хэрэггүй. Аав ээж нь хүргэх гэж зүтгээд зүтгээд хүрэлцэхгүй бол яах юм бэ бүгд ижил зүтгэж олно гэдгийг аав ээж зааж сургах ёстой.

Аав ээжийхээ сургаалийг хүлээж авч хөдөлмөрлөж чадах юм бол илүү сайхан амьдарч чадна. Хүүхдүуд нь ургэлж хоорондоо хэрэлдэж зодолдоод байгаа айлыг гаднаас нь хараад сайхан айл гэж дүгнэдэггүйтэй адил Улс орон ч юунаас болж маргалдаад юун нь болохгүй байгааг зөв дүгнэж хийж чадвал хөгжинө. Эрдэмтэн хүн гэж тусдаа заяадаггүй сайн ногоочин хүртэл эрдэмтэн байх ёстой. Энгийн ийм асуудлыг л би зөв ойлгуулахыг хүсэж ирсэн.

Бүгд л ижил хүн шүү дээ. Залуу, хүүхэд. хөгшин байсан ч ижил хүн. Манай улсад ч бас гардаг 4дэх үе гээд гарч ирэхэд үзэл бодол өөр өөр.

Би анзаарсан хүн наслах тусам туршлага хуримтлуулсан байдаг. Миний бодоход нас бол зүгээр тоо "Хүнии сэтгэл санаа мөнхийн хөгширдөггүй, 85 хүрсэн би хүний адил л гоё хувцас өмсөх, амттай хоол идэх, хайр сэтгэл гээд одоо хуртэл сэтгэлд байна.

Би анзаарсан хүн наслах тусам туршлага хуримтлуулсан байдаг. Миний бодоход нас бол зүгээр тоо

Шинэ юм хийсэн болгон эрдэмтэн. Та бүхэн хэзээ намайг сонсоно тэр цагт би бэлэн хэнийг ч ялгаварлахгүй. Би өнөөдрийг хүртэл ажилласаар мөнгө олсоор байгаа би бэлэн. Монголд ирээд ажиглаж байхад ийм адилхан хүмүус ийм их газартай боломж байхад яагаад ийм тарчигхан амьдарч байгаад их эмзэглэж байдаг.

...Энэ удаад бид богинохон уулзлаа. Дараа ирэхэд нь энэ хүний их хөдөлмөрч зан, туршлагыг нэвтрүулэхээр ажиллана. Хөдөлмөр хүнийг ийм сайхан болгог юм байна гэдгийн амьд жишээ бол энэ хун юм.

Улс нь энэ хүний тухай маш олон баримтат кино хийсэн байгаа. Түунээсээ орчуулга тайлбар хийлгэж авчирна.

Ахмадуудаа цуглуулж энэ хүний туршлагаас хүргэхээр боллоо. 80 гарсан хүн дэлхийд, хөдөлмөр хийж хүн сайн сайхан амьдардаг гэдгийг биеэрээ узуүлж яваад баярлаж байна. Үүнийг манайд маш түргэн хийх хэрэгтэй байгаа юмаа.

Тиймээ, 85 хүрсэн ийм хүнээс туршлага судлах, сургалт явуулах гээд хамтарч ажиллахад бэлэн байна.

Ингээд уулзалтын дараа МАЧ Холбооны тэргүун Г.Баасан Ha Sa yong  гуайд МАЧХолбооны хүндэт тэмдэг гардууллаа.