Сайншанд хотод “Буянтай буурал” чуулган  болж өнгөрлөө.
Чуулганд оролцогчид
2014.10.15

Сайншанд хотод “Буянтай буурал” чуулган болж өнгөрлөө.

Дорноговь аймгийн Сайншанд хотод Аймгийн Ахмадуудын дунд “Буянтай буурал” чуулган болж аймгийн төв, сум баг бүрээс тав, түүнээс дээш төлөөлөл оролцож, аймгийн Засаг дарга Ганхуяг, аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Халамжийн болон Хөдөлмөрийн, бусад хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, бизнесс эрхлэгчид, орон нутгийн байгууллагын төлөөлөл оролцсон чухал хэлэлцүүлэг боллоо. Аймгийн ЗД Ганхуяг орон нутагт хийгдэж байгаа болон цаашид хийх үйл ажиллагаанааны талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа. 

Мөн Халамж, Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд ахмадуудад чиглэсэн санхүү тусламж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар тус тус мэдээлэл хийлээ. МАЧХолбооны тэргүүн Г Баасан болон бусад оролцогчид ахмадуудад тулгамдаж байгаа асуудлууд болох АНН-ын Хууль, тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн одоо байгаа нөхцөл, шинэчлэлийн асуудлаар тус тус илтгэл тавилаа. Илтгэлүүдийн дараагаар ахмадууд хэлэлцэж байгаа асуудлаар санал хүсэлтээ гаргаж дэлгэрэнгүй ярилцлаа. Ахмадын чуулганы дараагаар ЦДБЧуулгын ахмад уран бүтээлчдийн тоглолт болж ахмадууд дуулж бүжиглэн цагийг сайхан өнгөрөөлөө.