Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр Монгол цэргийн музейтэй танилцлаа
2012.06.08

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр Монгол цэргийн музейтэй танилцлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр БХЯ, ЗХЖШ-ын харъяа анги, байгууллагуудтай танилцаж байна. Улс орны батлан хамгаалах чухал бодлогыг зангидан барьдаг тус яам эрхлэх асуудлын  хүрээндээ олон анги, байгууллагатай. Тэдгээрийн цөөнгүй нь хөдөө орон нутагт буюу эх орны дөрвөн зүг, найман зовхист байрлан үйл ажиллагаа явуулдаг.

Өнөөдөр Батлан хамгаалахын сайд УИХ-ын чуулганы завсарлагаанаар Баянзүрх дүүрэгт байрладаг БХЯ-ны харьяа Монгол цэргийн музейн ажил байдалтай танилцлаа. Монгол цэргийн түүх, дайчин уламжлалын талаарх түүхийг архивлан үзүүлдэг тус музейг 1996 онд Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Ш.Жадамбаагийн санаачилгаар шинэ байртай болгосон түүхтэй. Батлан хамгаалахын сайд тус музейн үзмэрийн танхим, эд өлгийн зүйлсийн фонд зэрэгтэй танилцав.

Мөн тус музейн дэргэд барьж буй офицер, ахлагч нарын албан тушаалын 300 айлын орон сууцны барилгын ажлын явцыг сонирхон үзлээ. Эдгээр орон сууцыг “Зэвсэгт хүчин-1000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч жилээс барьж байгаа бөгөөд энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.