Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо
Ёслолын нээлтэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо
2014.09.16

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид “Төрийн албан хаагч”-ийн тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болдог уламжлалтай.

Тэгвэл өнөөдөр ХАХНХЯ болон Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Халамж үйлчилгээний ерөнхий газрын зарим албан хаагчид  Төрийн албан хаагчийн тангарагаа өргөсөн юм.    

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын нээлтэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож баяр хүргэсэн.

Тэрээр төрд тангараг өргөнө гэдэг бол өөрийнхөө эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, Монгол төрийн өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Мөн тангараг өргөж буй албан хаагч, боловсон хүчин залуужиж байгааг онцолсон.   

Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болсон тангараг өргөх ёслолд ХАХНХЯ-ны салбар, харьяа агентлагуудын 90 гаруй албан хаагч оролцож төрийн өмнө тангарагаа өргөлөө.