ҮЭ-ийн шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэсэн мэндчилгээ ирсээр байна
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Амгаланбаатарт түншлэгч байгууллагууд, ҮЭ-ийн шат шатны байгууллагуудын мэндчилгээ тасралтгүй ирсээр байна.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
Өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар түүний ажилд амжилт хүссэн байна. Х.Амгаланбаатар нь ҮЭ-ийн бодлогоор бэлтгэгдсэн, цөөн тооны хүчтэй лидерүүдийн нэг юм.
Тэрбээр ойрын жилүүдэд МҮЭХ-ны бүтэц, бүрэлдэхүүнийг эргэн харж, анхан болон дунд шатны нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарна хэмээн мэдэгдсэн.
Мөн Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ажил нь амжилттай болж байгаа ч цаашид улам эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэлээ.