Ж.Энхбаяр: Ш.Сүхбаатарыг ажлаас нь чөлөөлөх ёстой юм байна
2012.02.20

Ж.Энхбаяр: Ш.Сүхбаатарыг ажлаас нь чөлөөлөх ёстой юм байна

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нарын гишүүдийн өргөн барьсан өөрийг нь огцруулах төсөл болон АН-ын бүлгийн гишүүдийн гарган тавьж буй асуудлуудад тайлбар өгөхөөр сэтгүүлчидтэй уулзлаа.Энэ үеэр тэрбээр “Би орон нутагт сайн малчдын тэмдэг тараагаад дөрөв, таван хоног эзгүй байлаа. Харин энэ хооронд нэлээн зохион байгуулалттай, өрөөсгөл, нэг талыг барьсан, хэт улс төржсөн мэдээлэл цацагдсан байна. 

Би явахаасаа өмнө АН-ын гишүүдэд яамны холбогдох бичиг баримтыг танилцуулахаар бэлдэж өгсөн ч аваагүй.Манай ахмад улстөрчид бүрэн мэдээлэлгүй байж ийм явцуу шийдвэр гаргасанд харамсаж байна” гэв. Мөн тус яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Ш.Сүхбаатарыг Хуулийн бодлогын зөвлөх, хуулийн хэлтсийн даргаар ажиллах санал тавьсанд зөвшөөрч гар барин хэд хоног амарна гээд явсан. Гэсэн ч АН-ынханд төрийн нууцтай ч холбоотой байхаар мэдээллийг барьж гүйн улс төржүүлж байгааг хараад ажлаас нь чөлөөлөх ёстой юм байна гэсэн шийдвэрт хүрлээ” гэв.

Мөн Ж.Энхбаяр сайд өөрийг нь огцруулах гэсэн хүсэлт нь үндэслэлгүй бөгөөд Батлан хамгаалах яамны ажилчид бүгд цэргийн дүрэмт хувцастай байж, түүнийгээ дагаад цэргийн хүний ёсоор бусадтай харьцаж, ёслож, дүрэм журам биелүүлэх ёстой гэдэг байр сууриндаа хатуу зогсохоо мэдэгдэв.Өмнөх сайд Л.Болд тус яаманд багагүй ажил хийсэн. Түүний үргэлжлэл болгож мэргэн буучдын ротыг бэлтгэж байгаа нь цоо шинэ зүйл биш. Тэгээд ч онцгой байдлын үед мэргэн буучдад тушаал өгөх бол тэр тушаалыг Ерөнхийлөгч л гаргана гэж хуулинд заасан тул “7-р сарын нэгэн шиг үйл явдал болвол иргэд рүү буудах гэж байна” гэж АН-ын гишүүд ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй хэмээн тус намынханы мэдэгдлүүдийг няцаалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.