Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газрын 2012 - 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 153.4 болон Монгол Улсын Засгийн газраас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласныг үндэслэн зорилтот бүлгийн өрхийн гишүүдийн зан үйлийг өөрчлөх, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлэх төслийг Хөвсгөл, Архангай, Баянгол, Налайх зэрэг аймаг, дүүргүүдэд хэрэгжүүлж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах санамж бичигт:
- Жил бүр 400-с доошгүй өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд хамтран ажиллах
- Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх арга зүйг ашиглан өрх , иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар цаашид улсын хэмжээнд нэвтрүүлэхүйц загварыг боловсуулахыг чухалчлах
- Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус байгууллагууд манлайлан оролцох үүрэгтэйг тусгасан байна.