С.Ганбаатар гишүүний ном бестселлерээр тодорчээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.04.16

С.Ганбаатар гишүүний ном бестселлерээр тодорчээ

УИХ-ын  гишүүн С.Ганбаатар “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” гэсэн нэртэй ном гаргасан билээ.

Түүний энэхүү номын борлуулалт сайн байгаа аж. Тодруулбал “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” ном “Интер” номын дэлгүүрийн шилдэг борлуулалттай номоор тодроод байгаа аж.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар номын судалгаагаа хийхдээ хөгжингүй орнуудын улс төр, уул уурхайн соёл дээр түлхүү үндэслэсэн аж. Судалгааны үндсэн дээр тэрбээр Баялгийн үндэсний үзэл, цэвэр Засгийн газар, Шударга нийгэм гэсэн гурван дэд хэсэгт номоо хуваасан байна. Мөн улс шиг улс болж хөгжихийн тулд юун дээр түлхүү анхаарах ёстойг тус бүрчлэн онцолжээ.