Дүнжингарав-2014 уралдаан болов
2014.04.16

Дүнжингарав-2014 уралдаан болов

Дүнжингарав-2014 төвийн бүсийн уралдаан өнгөрсөн амралын өдрүүдэд болж өнгөрлөө. Сүүлийн үед морь уяач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хурцаар хөндөгдөж байгаа. тэгвэл уг уралдааны үеэр морь унаач хүүхдүүийн аюулгүй байдлыг хангах чиглэлд холбогдох газруудаас хяналт тавьж зааварчилгаа өгч ажилласан байна.

Монгол улсад малын шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас “Дүнжингарав” хурд хойшилж, цаг оройтсон үед зохион байгуулж байгаа учраас энэ уралдаан хэд хэдэн онцлогтой гэж зохион байгуулагчдын зүгээс онцолсон. Өөрөөр хэлбэл уралдааныхаа зохион байгуулалтыг өөрчилсөн гэдгийг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд: “Хүүхдүүд осол, эндэгдэл байхгүй, цог золбоотой, жавхлантай үүрэгтэй уралдаж  байгаа явдал нь уралдаан зохион байгуулж байгаа бидний хувьд анхаарах ёстой хамгийн эхний асуудал. Уяачид маань маш идэвхтэй оролцож байна.”

Мөн уламжлал ёсоороо азарга, их нас, соёолон, эрлийз, дээд нас уралдсан бөгөөд цаг оройтсон тул их нас 16.5 км, азарга 15 км-ээс эргэсэн. Түүнчлэн гараан дээрээс цаг бүртгэн уралдуулж байгаатай холбоотойгоор уралдах нас, насны ангилалд уяач хүүхдүүдийг гурван автобусаар тээвэрлэж байв. Мөн унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулахад дүүргийн холбогдох хэлтсүүдээс болон ХТҮГ, Яаралтай түргэн тусламжийн төвүүд шуурхай ажиллаж байв.