С.Ганбаатар 100 хүнд гэнэтийн бэлэг барина
УИХ-цын гишүүн С.Ганбаатар
2014.03.27

С.Ганбаатар 100 хүнд гэнэтийн бэлэг барина

УИХ-ын  гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт маргааш “Интер” номын дэлгүүрт болох ажээ.

Номын нээлт 11.00 цагт болох бөгөөд хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд зохиогч маань гарын үсэг бүхий номоо үнэгүй өгч гэнэтийн бэлэг барих гэнэ.

Нээлтийн үйл ажиллагаанд улстөрчидөөс гадна иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирэх аж. Түүний энэхүү ном нь “Баялгийн үндэсний үзэл”, “Цэвэр Засгийн газар”, “Шударга нийгэм” гэсэн гурван хэсгээс бүрджээ.

Тэрбээр  байгалийн баялгаа хэрхэн ашиглаж, улс төрийн ямар шийдвэр гаргавал Монгол Улс хөгжихийг энэхүү бүтээлдээ тусгахыг зорьсон байна.  Энэ ч утгаараа хүн бүрийн ширээний ном болно гэдэгт С.Ганбаатар гишүүн итгэж байгаа аж