С.Ганбаатар Монголынхоо ирээдүйг зураглажээ
Номын нүүр
2014.03.24

С.Ганбаатар Монголынхоо ирээдүйг зураглажээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ шударга бус болсныг олон нийтэд дэлгэж чадсан гавьяатай нэгэн.

Ер нь тэрбээр асуудлыг хамгийн түрүүнд олж харж, олны анхаарлыг тэр зүгт хандуулж чаддаг. Тэгвэл С.Ганбаатар гишүүн энэ удаа дахиад л анхдагч гэдэг нэрийг зүүх эрхтэй болж байна. Тэрбээр “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” нэртэй бүтээл туурвижээ. УИХ-ын гишүүн болсноосоо хойш олж харсан асуудалболгоноо хэрхэн шийдэж болох вэ гэдгийг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр тэрбээр энэхүү бүтээлийг туурвисан байна. Ингээд эх орноо улс шиг улс болгохын тулд Баялгийн үндэсний үзэл, Цэвэр Засгийн газар, Шударга нийгэмтэй байх ёстой юм байна гэдэг гаргалгаанд хүрчээ.