“Олон улсын залуу удирдагчдын чуулган”-ы бүртгэл эхэллээ
“Олон улсын залуу удирдагчдын чуулган”-ы мэдээлэл
2013.11.01

“Олон улсын залуу удирдагчдын чуулган”-ы бүртгэл эхэллээ

“Оюуны эрэл” оюутны холбоо өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос 29-ний хооронд АНУ-д Мартин Льютер Кингийн “I have dream” илтгэлийн 50 жилийн ойн арга хэмжээнд монголоос оролцох оюутан залуусыг бүртгэж байсан.

Тэгвэл энэ удаад Малайз улсын Куала Лампур хотноо 12 дугаар сарын 4-11-ний хооронд зохион байгуулагдах  “Олон улсын залуу удирдагчдын чуулган”-ы бүртгэлийг хийж эхэллээ.

Чуулганы хүрээнд дэлхийн залуу удирдагч нар илтгэл тавих бөгөөд өөрсдийн амжилтын нууцаас чуулганд оролцогчид залуучуудтай хуваалцах бөгөөд олон олон сонирхолтой хөтөлбөр үйл ажиллагаа та бүхнийг хүлээж байна.

Бүртгэлийг "Оюуны эрэл" оюутны холбооны оффист очиж бүртгүүлэх бөгөөд нэмэлт мэдээллийг 316109, 88608024, 88554787 дугааруудад холбогдож авна уу.