“Нэгдлийн төлөө спорт-Хөгжил дэвшил”
"Оюуны-Эрэл"-ийн салбар клубуудын "Хөл бөмбөг"-ийн тэмцээн. Бүх баг тамирчид болон хөгжөөн дэмжигчид.
2013.11.01

“Нэгдлийн төлөө спорт-Хөгжил дэвшил”

"Оюуны-Эрэл" оюутны холбооноос “Нэгдлийн төлөө спорт-Хөгжил дэвшил” уриан дор салбар клубуудын дунд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Хэдийгээр цаг агаар хүйтэн байсан боловч салбар клубуудын баг тамирчид идэвхтэй оролцсон юм.

Тэмцээний тэргүүн байрын шагналт "ЭМШИУС-Оюуны Эрэл" клубийнхан

Тус тэмцээнд таван баг оролцсон бөгөөд маш өрсөлдөөнтэй, сонирхолтой халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө. Ингээд тэмцээний дүн гарахад тэргүүн байрыг "ЭМШИУС-Оюуны Эрэл" баг, хоёрдугаар байранд "ШУТИС-Оюуны Эрэл" баг, гуравдугаар байрыг "Дархан-Оюуны Эрэл" клубын баг тус тус эзэлсэн байна.

Харин тэмцээний шилдэг тоглогчоорШУТИС-Оюуны Эрэл" багийн довтлогч н.Батжаргал, мэргэн буучаар “Дархан-Оюуны Эрэл" багийн довтлогч н.Батням, шилдэг хаалгачаар “ЭМШИУС-Оюуны Эрэл"  багийн хаалгагч Мөнх эрдэнэ нар тус тус шалгарч, шилдэг нь болохоо баталлаа.

Тэмцээний шилдгүүдийг алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав. Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Түүнчлэн тэмцээний үеэр "Оюуны эрэл" оюутны холбооны дэргэдэх "Мөрөөдлийн баг" нэртэй хөлбөмбөгийн багийг үүсгэн байгуулсан бөгөөд одооноос бэлтгэл сургуулилтандаа ороод байгаа юм.