Япон улсын шүдний эмч нарын баг Дархан хотод ажиллалаа.
2013.08.20

Японы шүдний эмч нарын баг Дархан хотод ажиллав

УИХ гишүүн С.Ганбаатарын урилгаар Япон улсын 30 хүний бүрэлдэхүүнтэй  шүдний эмч нарын баг Дархан хотын иргэдэд өнгөрсөн амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийлээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт болсон нээлтэд Засаг дарга С.Насанбат оролцож Япон улсын эмч нартай уулзаж харилцан ярилцаж хотын иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эрүүл мэндийн зөвлөгөө өгч байгаад талархал илэрхийлэв.

Үзлэг, эмчилгээг 0-7 насны хүүхдүүдэд хийж, насанд хүрэгчдэд анхан шатны тусламж үзүүлж зөвлөгөө өгчээ.

“Эрүүл хүн үндэсний баялаг” уриан дор нэгдэн зохион байгуулагдсан уг үзлэгийг Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн хүлээх танхимд хийсэн юм.

Үзлэг, эмчилгээг 0-7 насны хүүхдүүдэд хийж, харин насанд хүрэгчдэд үзлэг болон анхан шатны тусламж үзүүлж шүдийг хэрхэн зөв угаах талаар зөвлөгөө өгчээ.

Японы шүдний эмч нарын багийн эмч үзлэгийн явцад хүүхдүүдийн дийлэнх нь шүд цооролттой байгааг онцолж амьдралын хэв маягаас үүдэн шүдээ байнга зөв угааж хэвшихийг зөвлөлөө.