УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2012.08.07
Г.Баярсайхан: ”Альтернатив” шийдлүүд хэзээд бэлэн байдаг шүү дээ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар, УИХ-ын бүтэц бүрэлдэхүүнийг байгуулах хуулийн хугацаа тун давчуу боллоо. МАН-гүйгээр төрийн ажил цаашаа явах ёстой гэсэн ч одоо хүртэл хүлээлт үүссэн хэвээр байна шүү дээ?
-Бүх зүйлийг нэг улс төрийн хүчинд нааж болохгүй. 2000 жилийн түүхтэй Монголын төр намгүйгээр яваад ирж болсон. Одоо МАН “жолоо барих” эрхээ хасуулсан. Өөрөөр хэлбэл, төр барих, жолоодох эрхээ өгчихсөн нам. Цөөнхийн ажлаа хийгээд эрүүл улс төрийг явуулах ганцхан гарц байгаа. Их өндөрт нисч байгаад гэнэтхэн доошоо унахаар харамсалтай санагдаж байгаа байх. Эрх мэдэл, албан тушаалаа үгүйлэх нь дамжиггүй. Гэхдээ та бүхэн жолооны эрхээ хасуулсан шүү гэдгийг сануулж хэлэх нь зүйтэй болов уу. Манай нам ч ялж, ялагдаж байсан. Бид ялагдахдаа тахимаа өгч сурсан ёс зүйтэй нам. Тахимаа өгөхгүй байна гэдэг нь бидэнтэй наймаалцах гэсэн хүслээс үүдэлтэй. Сонгуулийн дүн наймаалцахгүй ээ. Сонгуулийн хуулиараа шийдэгдэнэ. Бид ямар нэг зүйлээр наймаалцахгүй. Хийх ёстой ажлаа хийнэ. Цаг хугацаа алдаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлаас түргэн гарах боломж бололцоог хайх хэрэгтэй. Төр засаг төвхнүүлэх ажлыг хойш чангааж байгаа чиргүүл нь МАН болчихоод байна. Орж ирэх болов уу гэж харлаа. Хараад болохгүй байсан учраас чуулгандаа ороод тэднийг урилаа. Ирэхгүй байна. Яаж аргадуулах гээд байгааг нь мэдэхгүй байна. Ялагдсан улс төрийн намыг аргаддаггүй юм. Байрандаа бай гэж хэлмээр байна.-Энэ долоо хоногт байнгын хороодыг байгуулах уу?
-Үлдсэн хугацаанд байнгын хороод болон УИХ-ын бүтцийн байгууллагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь байгуулна. Мөн Ерөнхийлөгчид Ерөнхий сайдынхаа нэрийг өргөн барина. Засгийн газар байгуулах хугацаа байгаа. Гэхдээ энэ бүх үйл явц гадаад ертөнцөд тун эвгүй байдлаар харагдаж байна. Чөлөөт сонгуулийг явуулж чадахгүй болсон гэж байна. 2008 онд санал луйвардахад ард түмэн эсэргүүцэл илэрхийлсэнийг хүчээр дарсан нь муухай харагдсан. Тухайн үед төр барьж байсан нам цөөнх болчихоод ялагдлаа хүлээж чадахгүй төрийн ажил гацааж байна. Энэ нь Монголын улс төр хямралтай байгааг харуулах гэсэн зохиомол үйлдэл. Гадаадын хөрөнгө оруулагч болон ажиглагчид болгоомжилж эхлэх сөрөг үзэгдэл олон байна.-Хамтарсан засагт орохгүй гэж МАХН-ын зарим гишүүд мэдэгдсэн. Н.Энхбаярыг яллахгүй гэсэн гэрээ үнэхээр байгуулагдсан уу?
-МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй АН хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээгээ биелүүлж, хэлсэн үгэндээ хүрэх байх. Гишүүдтэй нь уулзсан. Шүүх засаглалын шийдвэр хоёр намын дунд наймаалцах зүйл биш. Энэ тусдаа асуудал гэдгийг ярилцаж, ойлголцсон.Тухайн үед төр барьж байсан нам цөөнх болчихоод ялагдлаа хүлээж чадахгүй төрийн ажил гацааж байна.
Улс төрийн хэлмэгдэл мөн үү, үгүй юу гэдэгт байр сууриа илэрхийлэх нь өөр хэрэг. Шударга ёс эвслийн гишүүд улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг хамтран шийдэхэд бэлэн байна гэж хэлж байна лээ. Тэгэхээр салж нийлэх зүйл байхгүй байх аа. Шүүхийн шийдвэрээс болоод засагт орохгүй гэж байна гэдэг нь МАН-ын нисгэж байгаа мессэж гэдэг нь мэдээж шүү дээ. Нөгөө хэдийн маань “мөөм нь хавдчихсан” засагт орно гээд горьдоод сууж байгаа биз.
-МАХН-ын даргын баривчилгаа шударга бус болсон ч засаг байгуулах ажлаа хойшлуулж болохгүй гэсэн мэдэгдэл МҮАН-аас гаргасан нь тус эвсэл задарч угшил угшилаа дагах эхлэл боллоо гэх юм. Энэ асуудлаар ямар нэг сураг ажиг сонсогдсон уу?
-Задрах, задрахгүйг би хэлж мэдэхгүй юм. Энэ нь тухайн эвслийн дотоод үзэмжийн асуудал байх. Угшил гэж яривал МҮАН яах аргагүй манай намаас тасарсан бидний нэг хэсэг. Би одоо хүртэл манай нэг хэсэг гэж дүгнэдэг. Адилхан л ардчиллыг үнэт зүйлсээ болгодог нам шүү дээ.-Бүлэг яагаад хуралдахгүй байна вэ?
-Бүлэг хуралдах ёстой ч улс төрийн өрнөл үйл явцыг хараад байна.-Шударга ёс эвслийн бүлэг Н.Энхбаяр даргатай холбоотой асуудлаар АН байр сууриа илэрхийлэх ёстой гэсэн мэдэгдэл хийлээ. Таны хувьд баривчилгааг хэрхэн дүгнэсэн бэ?
2012.04.13 Н.Энхбаярыг баривчлав
-Энэ баривчилгаа хоёр өөр өнцгөөр дүгнэгдэж байгаа шүү дээ. Нэг нь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн байр сууринаас харсанчлан улс төрийн хэлмэгдүүлэлт. Нөгөө талаас шүүх засаглалын гаргасан шийдвэр. Өмнө нь МАН, АН аль аль нь засаг барьж байхад шүүх засаглалын шийдвэрт хүндэтгэлтэй л хандаж байсан.-МАН-ын гишүүд “сул гишүүн” болох нь тодорхой болсон уу?
-Мэдээж. 25 сул гишүүн байна. Тодорхой асуудал.-МАН Цэцийн шийдвэрийг хүлээж байна гэсэн биз дээ. Эргээд 1996 онд төрийн эрхийг авсан танай намын түүх давтагдах вий гэсэн болгоомжлол их байна?
-Цэцийн шийдвэрийг хүлээнэ гэвэл улс төрийн хор уршиг их. МАН ямар ч байр суурь илэрхийлсэн бид ажлаа хийгээд явна. Ард түмнээсээ сонгогдсон гишүүд ард түмнийхээ төлөө төрийн ажилд оролцооч ээ. Цөөнх болсон намын явцуу эрх ашгаас болж төр засгийн ажлыг гацаах хэрэггүй гэж хэлмээр байна. Жагсаалтаар орж ирсэн нь өөрсдөө мэдэх юм байгаа биз. Гагцхүү ард түмний төлөөлөл болж мандат авсан гишүүд УИХ-д сууж төрийн ажлаа явуулах ёстой. Бид нэг ч асуудалд ухрахгүй. Хууль ёсны дагуу олонхийн шийдвэрээр ажлаа хийж байгаа.-Сайдын суудлаа булаацалдсан АН бялуун дээрээ зодолдох болсон уу?
-Хэн ямар сайд хийх нь тодорхой байна. Манай Д.Ганхуяг гишүүн уул уурхай, эдийн засгийн асуудлаар өргөн цар хүрээнд сэтгэж, байр сууриа илэрхийлдэг. АН-аас тэр салбарыг төвөггүйхэн аваад явчих хүн харагдаж байна. НХХЯ-ыг хэн авч явах нь харагдаж байна. С.Эрдэнэ гишүүн НДЕГ-ын дарга байсан гэх мэт. Бидэнд булаацалдаад байх зүйл байхгүй. Тэдний фракци илүү авчихлаа гэсэн асуудал бидний дунд гараагүй. Будаан дээрээ зодоонтой гэж хэлэх гээд байх шиг байна. Тийм зүйл огт байхгүй.-Хэрвээ эвсэл засагт орохгүй гэвэл цаашаа гарах гарцаа хэрхэн дүгнэж байна вэ?
-Эвсэл засагт орохгүй гэсэн нөхцөл байдлыг олж харахгүй байгаа. Гэхдээ “альтернатив” шийдлүүд хэзээд бэлэн байдаг шүү дээ.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.