Ж.Батсуурь: Хууль зөрчиж УИХ-ын даргаа сонгосон үйлдлээ засвал Ардын нам чуулганд оролцоод явна
2012.08.02

Ж.Батсуурь: Хууль зөрчиж УИХ-ын даргаа сонгосон үйлдлээ засвал Ардын нам чуулганд оролцоод явна

УИХ-ынгишүүнЖ.Батсуурьтайярилцлаа.
-УИХдахьАрд­чил­саннамынбүлэгАр­дыннамындаргаӨ.Энх­түвшингийнтавь­сангурвансаналыгхү­лээжавахболомжгүйгэлээ. ТэгэхээрАрдыннамынгишүүдҮндсэнхуулийнЦэцийнхариугарталчуулганыхурал­даандсуухгүйгэсэнүгүү?

-Ардчилсан намын бүлэг яагаад Ардын на­маас тавьсан гурван са­налыг хүлээж аваагүйг би мэдэхгүй юм. Ер нь пар­ламентын гишүүд бид УИХ-ын анхдугаар чуул­га­наа хийгээд дарга даамлаа томилоод, засаг төрөө байгуулаад явах ёстой. Энэ бүх ажлаа хууль эрх зүйн хүрээнд нь явуулаач ээ гэсэн утга бүхий гурван санал хүр­гүүлсэн юм. Өөрөөр хэл­бэл, олон зуун мянган сонгогчоос УИХ-д сон­гогдож орж ирсэн, цаа­шилбал томоохон хүчтэй бүлэг байгуулах хэм­жээ­ний намын төлөөллийг оролцуулахгүйгээр бие дааж асуудлаа шийдэн хууль зөрчиж байгаа үйлд­лээ таслан зогсоох ёстой. Ингэж байж төрийн ажил шударга явна.

-АрдыннамУИХ-ындаргыгсонгохпроцессхуульзөрчлөөлгээдбайхюм. 2008 онысон­гуулиарпарламентадхамгийнахмаднастайхүнньД.Дэмбэрэлги­шүүнбайсан. ГэтэлС.Ламбаагишүүнна­саархоёрдахьахмадньбайсанхэрнээхуралдаргалсан. Тэгэхээрна­саарахмадхүнийда­раа­гийнхньхуралдар­галсантүүхбайнашүү­ дээ...

-Тэр үед УИХ-ын дар­гад манай намаас Д.Дэм­бэрэл гишүүнийг нэр дэв­шүүлж байсан юм. Д.Дэм­бэрэл дарга тэр үед хам­гийн ахмад нь байж таар­сан. Тэгээд л хоёр дахь ахмад настай С.Ламбаа гишүүнээр хурал дар­га­луулж тамга тэмдгийг нь Д.Дэмбэрэл гишүүнд гар­дуулсан юм. Өөрөө өөр­төө шийдвэр уншаад, өөрөө өөртөө тамга гар­дуулна гэж байхгүй шүү дээ.

-АрдыннамаасӨвөр­хангайднэрдэвш­сэнхоёргишүүнийасууд­лыгшүүхшийд­вэрлэхёстой. Гэтэлта­найнамыншинэдаргаӨ.Энхтүвшинэнэасууд­лыгУИХдахьАрд­чилсаннамынбүл­гээршийдвэрлүүлэххүсэлттавьсан. Ингэжболногэжүү?

-Нэгдүгээрт Өвөр­хан­гайн нэр дэвшигчдийг харьяаллын бус шүүхээр шүүсэн. Мөн шүүхийн шийд­вэр нь маш олон эргэлзээ төрүүлэм гарсан байна лээ. Нөгөөтэйгүүр шүүхийн байгууллагад хэн нэгэн гомдол гаргаад хуулийн дагуу шийдүүлэх ёстой. Түүнээс гадна УИХ-ын сонгуультай хол­боотой асуудлыг аль нэг шүүхийн байгууллагаар биш Үндсэн хуулийн Цэ­цээр шийдүүлдэг хууль­тай. Энэ хууль өнөөдөр ч хүчин төгөлдөр мөр­дөг­дөж байгаа. Түүнээс биш хэн нэгэн этгээд сон­гуульд нэр дэвшигчдийн асуудлаар шууд шүүхэд очиж гомдол гаргасны дагуу хэлэлцэж шийд­вэрлэдэг үйлдэл байх ёсгүй. Гэхдээ Ардын нам шүүхийн шийдвэрийг бу­руу, зөв, аль эсвэл манай талд гаргах ёстой гэсэн асуудал тавиагүй. Харин Үндсэн хуулийн үзэл ба­римтлалаа дагаж хуулиа дээдлэх замаар асууд­лаа шийдье л гэсэн юм.

-УИХдахьАрдыннамынгишүүдхэзээхуралдаасуухвэ?

-Ардын намын шаард­лага ойлгомжтой. Би дахиад хэлье. УИХ-ын анхдугаар чуулганыг Ардын намын гишүүд­гүйгээр үргэлжлүүлэн ху­ралдуулж УИХ-ын даргыг сонгосон явдал нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ асуудлаа яаралтай зал­руулах шаардлага тавь­сан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг сонгох про­цессыг дахин явуулах ёстой. Хэрэв Ардын намын тавьсан хүсэлтийг хүлээж авбал бид чуул­гандаа ороход бэлэн бай­на. УИХ дахь Ард­чилсан намын гишүүд бид олуулаа болчихлоо гээд асуудал бүр дээр хүч түрэмгийлээд, хууль зөр­чөөд, өөрсдийнхөө үзэл бодлыг шууд хэрэг­жүү­лээд явж болохгүй шүү дээ. Тиймээс бид өөрс­дийнхөө байр суурин дээ­р хатуу зогсоно. УИХ-ын даргыг сонгох процесс хууль зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Гэхдээ дан ганц Цэцийн шийд­вэрийг хүлээнэ гэж хэ­лээгүй. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж УИХ-ын даргыг сонгосон үйлдлээ засвал Ардын нам тө­рийн үйл ажиллагаанд оролцоод явна. Уг нь хэн ч хаанаас нь ч харсан шийдэж ядаад байх хүнд асуудал биш байгаа биз дээ.

-УИХдахьАрдыннамынгишүүдхуулийндагуубүлэгбайгуулахэрхгүйболсон. Одоояахвэ. Сулгишүүдбо­лохуу?

-Ардчилсан намын гишүүд өөрсдөө УИХ-ын даргаа хууль зөрчин байж томилчихоод бид­нийг 24 цагийн дотор бүлэг байгуулах хүсэлтээ өг гэж тулган шаардаж болохгүй ш дээ. Үнэхээр энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдээд, аль эс­вэл Ардчилсан нам гар­га­сан алдаагаа залруу­лаад явах юм бол бид тухайн цаг минутад бүлгээ бай­гуулаад явна.

-ОдоогийнЗасгийнгазарбүрэнэрхньдуус­чихаадбайхадшийдвэртогтоол, томилгоохий­гээдбайгааучирхяналттавихзорилгоорАрд­чилсаннамынбүлгээсажлынхэсэгбайгуул­сан. Үүнийгтаюугэжбодожбайна?

-Ардчилсан намын бүлэг ажлын хэсэг бай­гуулсан гэдгийг хэвлэлээс олж харлаа. Ардын намын гишүүдэд хандаж ингэнэ, тэгнэ гэсэн албан бичиг одоогоор ирээгүй байна. Одоогийн Засгийн газрыг хүчин төгөлдөр биш гэж байгаа нь бас л өөрсдийнхөө санаа бо­долд нийцүүлж үйл ажил­лагаагаа явуулж байгаа гэж ойлгож байна. Шинэ Засгийн газар байгуу­лагдсаны дараа Ерөнхий сайд, яамдын сайд нар албан ёсоор ажлаа хү­лээлгэж өгөөд явдаггүй билүү. Угаасаа төр өөрийн гэсэн залгамж ха­лаатай. Тэр зарчмынхаа дагуу л явах ёстой. 2008 оны зургадугаар сарын сүүлээр сонгууль болсон хэдий ч УИХ-ын гишүүд наймдугаар сарын 28-нд тангаргаа өргөж байсан. Тэр болтол өмнөх Зас­гийн газар нь ажлаа үр­гэлжлүүлээд л явж байсан шүү дээ.

-Энэудаагийнсон­гуульдАрдыннамолонсуудалавччадсангүй. ҮүнднамынудирдлагаболонУдирдахзөвлөлхангалтгүйажилласангэхнамынгишүүдийншүүмжлэлгарчбай­сан?

-Аливаа нам эвслийн гол зорилго сонгуульд амжилттай оролцох бай­даг. Нэгэнт амжилт гаргаж чадаагүй тохиолдолд намын дарга, нарийн бич­гийн дарга болон Удир­дах зөвлөл хариуц­лага хүлээх ёстой. Гэхдээ энэ удаагийн сонгуульд амжилт муутай орол­цо­ход олон талын шалт­гаан нөлөөлсөн. Түүнээс гадна намын Удирдах зөвлөл болон намын дарга, нарийн бичгийн дарга нар хариуцлагаа ухамсарлаж ардчилсан байдлаар ажлаа өгсөн. Ингээд Бага хурлаараа намын дүрмийн дагуу асуудлуудаа шийдээд явж байна.

-Ардыннамшинэудирдлага, Удирдахзөвлөлтэйболлоо. Танамынгишүүнийхувьдудирдлагадаахэрсэт­гэлхангалуунбайгаавэ?

-Хүн болгон өөр өөрийн дүгнэлт хэлэх байх. Гэхдээ миний бод­лоор туршлагатай хүмүүс Ардын намын Удирдах зөвлөлд орсон. Энэ утгаа­раа намынхаа улс тө­рийн үйл ажиллагааг сайн удирдаад явах бол­но.

-НамынялагдлыгудирдлагадангаараабусБагахурлынги­шүүдчхариуцлагатоо­цохёстойгэсэншүүмж­лэлийгнамынжирийнгишүүдхэлжбайсан?

-Ардын намд 300 гаруй Бага хурлын гишүүн байдаг. Тиймээс ха­риуц­лагыг хавтгайруулж бо­лох­гүй. Бага хурлын ги­шүүд бид бүгдээрээ ха­риуцлагаа хүлээгээд аж­лаа өгье гэж болохгүй биз дээ. Бидний оронд харь гаригаас хүмүүс авчирч намаа удирдуулах болж байна уу. Тэгэхээр тийм хариуцлагагүй яриа байж болохгүй байх аа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.