Өөрчлөх	 Д.Ганхуяг: УИХ дахь Ардын намын гишүүд зөрүүдэлсээр байгаад өөрсдөө хүнд байдалд орчихлоо
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2012.08.03

Өөрчлөх Д.Ганхуяг: УИХ дахь Ардын намын гишүүд зөрүүдэлсээр байгаад өөрсдөө хүнд байдалд орчихлоо

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-«УИХ дахь Ардын намын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй удаж байна. Тус намын тавьсан гурван саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүлээж авах боломж байгаагуй юм уу. Хэрэв гурван асуудлаар зөвшилцвөл хуралдаа сууна гэсэн шүү дээ?

-Хуульд нийцсэн санал тавьсан бол АН-ын бүлэг хүлээж авах шийд вэр гаргана гэж бодож байна. Даанч Ардын на-мын удирдлагын зүгээс хуульд нийцэхгүй шаардлага тулгалаа.Төрийн хуульд үл нийцэх намуудын зөвшилцөл гэж байж болохгүй. Тийм зевшилцел үеэ өнгөрөөсөн. Ардыи намын зарим тойрог дээр сонгогчдын саналыг гараар тоолж шалгах, Өвөрхангайн тойргийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх, УИХ-ын даргыг томилсон процессыг дахих гэсэн саналыг Ардчилсан намд тавьсан. Эхний хоёр асуудлын хувьд өмнөх УИХ д МАН-ыг олонхи байхад баталсан сонгуулййн тухай хуульд тодорхой заасан. Тэр нь сонгуультай холбогдсон маргааныг тойргийн хороо болон СЕХ, эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн сонгууль хариуцсан байгууллага шийднэ, сонгогчдын саналыг гараар шалгахгүй гэж тодорхой заасан шүү дээ.

Тухайн тойрог дээр саналын хуудас тоолсон машиныг Төрийи ордонд азчраад олон нийтийн хяналт дор хэдэн хүний санал аваад машинаар ч тоолоод, дараа нь сампин маягаар гараараа тоолж болно. Гэхдээ үүнийг намууд биш СЕХ санаачлах нь зүйтэй. Тэрнээс аймаг, дүүргийн Тамгын газарт хадгалагдаж байсан сонгогчдын саналыг гараар тоолно гэвэл хууль зөрчигдөнө. УИХ-ын даргыг сонгох процессыг дахина гэдэг үнэхээр сонин санал. Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тэргүун анхдугаар муулганыг нээгээд, үргэлжлүүлээд хамгийн ахмад настай гишүүн хурал удирдаж байгаад тодорхой бус шалтгаанаар орхиод явчихсан.

Иймд төрийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд дараагийн ах-мад гишүүнээр анхдудаар чуулганы үйл ажиллагааг үргэлжпүүлж удирдуулсан. Ардын намын гавьсан шаардлагаас нөгөө л намуудын дарга нар тохирсон бол хууль зөрчих хамаагүй гэсэн өмнөх жишгээ санагал-заж байгааг харуулж бай-на. Манайд өнеөдөр шударга ёс үгүйлэгдэж байгаа нь үнэн. Энэ нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай, түүнчлэн хууль тогтоогчид, мөн хуулийн биелэлтийг хангах үүрэгтэй Засгийн газар нь хээвнэг хууль дөггэй салшгүй холбоотой. УИХ-ын даргыг томилсон явдал нь улс, нийт иргэд, Үндсэн хуулийн зарчимд нийцнэ гэдгийг хэн ч ойлгоно байх аа.Энэ сонгуулиар ард түмэн Ардчилсан намыг УИХ-д олноор нь сонголоо. Энэ нь АН-ын мөрийн хөтелбөрийн гол хэсэг нь нийгэмд шударга ёсыг тогтоох явдал байсантай шууд холбоотой.

Шударга ёсыг тогтооход төрд ажиллаж буй бүх хүн хуулийг чанд сахидаг болох ёстой юм. Тодруулж хэлбэл, төрийн хуулийн дээр эрх баригч намын удирдлага, бүтцийн шийдвэр гарах болсныг бурэн зогсоо гэдгийг АН-д сонгогчдын олонхи нь үүрэг болгосон гэсэн үг. Нам төвтэй болсон төрийг иргэн төвтэй, хуульд захирагддаг тертэй болго гэсэн үүрэг юм. Угтаа бол аль намаас нэр дэвшсэнээс үл хамаарч УИХ-ын гишүүд ч ийм тангаргийг өргөдөг.

-Сонгогч түмнийхээ эрх ашгийг бодоод аль аль тал нь буулт хийгээд явбал тэрийн ажил гацаанаас гарна. Тиймээс УИХ-д олон суудал авсан нам илүү уян хатан байх нь зүйтэй гэсэн иргэдийн яриа байна?

-УИХ-ын гишүүд тан-гараг өргесневс хойш Ардчилсан намын ги-шүүд аль болох уян хатан бодлогыг баримталсаар байгаа. Гэхдээ энэ бодлого, зөвшилцөл гөрийн хуулиас гажих боломжгүй. Зөвшилцөл гэдэг нь зөвшөөрнө гэсэн үг биш. Албан ёсны ямар нэг хариу ирснийг зөвшилц сен гэж тооцдог. УИХ дахь Ардын намын гишүүд гоморхон зөрүүдэлсээр байгаад өерсдее хүнд байдалд орчихлоо. УИХ-ын даргыг томилсноос хойш 24 цагийн дотор бүлгээ байгуул гэж УИХ-ын тухай хуульд заасан. Энэ заалт хэрэгж-сэнгүй. Энэ нь сонгогчдын, тэр тусмаа Ардчил-сан намын буруу биш. Өөреер хэлбэл, манай нам хуульд нийцүүлжулс төрийн шийдвэр гарга-хаас өерцгүй болчихоод байна. Шалтгаан нь сон-гогчдын саналын гуравны нэгийг авсан намын гишүүд УИХ-ын бүтэцгүйгээр ажиллах нь улс. ир-гэдийн эрх аЧЬиг^ цэхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ, засгийн газрын бүтщцийг шийдвэрлэсний дараа, ээлжит бус чуулганаар хуульд еөрчлөлт оруулах замаар шийдэхээс өөр гарц харагдахгүй байна. Ингэснээр УИХ-д хүчтэй цеөнх ажиллаж сонгогчдоос МАН-д өгсен олонхитой бодлого өрсөлдүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хэрэгжих боломж бүрдэнэ.

МАН-д ийм туршлага, потенциал бий. Түүнээс биш заавал УИХ дахь олонхийн эрхийг хуваал-цана, эсхүл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гартал зүгээр суугаад байх нь тэднийг улам тусгайй харагдуулаад байна.Хуулийн хэрэгжилтийн ард улс, олон түмний эрх ашиг, шударга ёс байдаг гэдгийг улстөрчид, улс төрийн нам ойлгох цаг нь болсон. Өнөөдөр ч гэсэн МАН-аас нэр дэвшин сонгогдож тангараг өргө-сен гишүүд УИХ-ын үйл ажиллагаанд оролцох нь байнга нээлттэй. Энэ нь терийн сүлдэнд өргесен тангаргаа баримтална гэсэн үг. Ер нь Улс орон түшээдээсээ, Ургаа мод үндэснээсээ гэдэг үгийг байнга бодож асуудалд нухацтай, хариуцлагатай хандах нь чухал байна. Ямар ч шаардлагагүй тохиопдолд терийн үйл ажиллагааг гацааж байгаатай холбогдсон хохирлыгтооцох юм бол нэлээд том асуудал үүсэх нь ойл-гомжтой.

-Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын шийдвэр тогтоол, томилгоонд хяналт тави-хаар ажлын хэсэг байгуулсан гэсэн. Одоогийн байдлаар ямар ажил эхлүүлээд байгаа вэ?

-Сүүлийн гурван сарын хугацаанд Засгийн газраас гаргасан тогтоолшийдвэр нь хууль. тогтоомжид хэр нийцэж бай-гаа, 2012 онытесев, санхүү, зээл, хөрөнгө оруулалт, татварын бодлогын хэрэгжилтийн байдалд санал дүгнэлт егөх ажлын хэсэг АН-ын бүлгээс байгуулагдсан. Одоо мэдээлэл цуглуулж байна. Энэ бие ахалж байгаа. Гол нь төрийн байгууллагын тэр дундаа Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэи байх учиртай. Тэрнээс хэг нэгний мууг үзэх зориг. гоор ажлын хэсэг байгуулаагүй.

-УИХ-д өргөдөл, roмдол хүлээн авах байнгын хороо шинээр байгуулахаар боллоо. Үнэхээр ийм байнгын хороо байгуулах шаардлага бий юу?

-Парламентын засаглалтай ихэнх хөгжилтэй орнуудад ийм байнгын хороо байдаг. Ер нь УИХ-аас гүйцэтгэх засгийн үйл ажиллагаанд хяналт тавих нэг хэлбэр тэж ойл-гож болно. Ийм байнгын хороо байгуулагдсан орнуудад төрийн үйлчилгээ шуурхай явагдаж, хүнд суртал, түүнээс улбаатай авлига тодорхой хэмжээгээр буурсан гэсэн судалгаа байдаг. Энэ чиглэлийн байнгын хороо байгуулах ажлыг олон жил ярьж байгаа бегеөд энгөрсөн сонгуулиар АН-ын мөрийн хетөлбөрт орсон зорилт юм.

-Та өмнөх парламентад опон хуулийн төсөл боловсруулж УИХ-аар батлуулсан. Одоо ямар хууль дээр ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр ард иргэдтэй уулзаад явж байхад ямар асуудлыг түлхүү шийдүүлэхийг хүсч байсан бэ?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай,улс тарийн намуудын тухай зэрэг хуулиудад өөрчлөөд оруулах, байгалийн баялгийн шударга хуваарилалтын талаар АН-ын мөрийн хөтөлбөрт орсон зорилтуудыг хуульчлах, боловсрол ба эрүүл мэндийн салбарыг улс тврөес хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон судалгаа зэрэг хэд хэдэн хуулийн төсел дээр ажиллаж бай-на. Иргэд голчлон төрийн хүнд суртлыг арилгах, төрд ажиллаж байгаа хэн ч хуульд захирагддаг байх, баялгийн хуваа-рилалтыг ил тод, тэгш шударга болгох, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон асуудлуудыг нэн даруи шийдвэрлэхийг ихээхэн хүсч байна лээ. Түүнчлэн УИХ-ын шийдвэрийг үл ойшоодог гадныхантай нийлсэн олигархиудыг давруулахгүй байх, гол нэрийн бараан дээр терийн зохицуулалтыг чанартай хийж үнийг тогтвортойбайлгах, мөн хувийн хэвшлийнхний хямдхан гаргаж байгаа байгалийн баялгийг үнээр нь үржүүлээд эдийн засгийн өсөлт гэж ярихаасаа илүү иргэ-дийнхээ ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх зэ-рэг асуудлууд дээр анхаарч ажиллахыг захиж байсан.

-Таныг Засгийн газарт орж ажиллана гэсэн яриа гараад байгаа. Энэ үнэн үү?

-Одоогоор мэдсэн юм алга.

-Засгийн газраа байгуулахдаа яамдын тоог нэмэгдүүлнэ гэсэн. Та хувь гишүүнийхээхувьд яамдын тоог нэ-мэгдүүлэх талаар юу гэж бодож байна. Мөн УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажилладаг талаар ямар бодолтой явдаг вэ?

-Парламентын засаглалтай оронд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг. Шалтгаан нь намын мөрийн хөтөлбөрөер со-гогддогтой холбоотой. Энэ нь хариуцлагын асуудал. Гэхдээ УИХ-ын гишүүд яамдын дотоод асуудал, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, олон тууз хайчлалт, учир нь олдохгүй, үр дүнгүй олон хурлыг багасгасан нь дээр. Энэ байдлаас ха-рахад манайх дарга ул-саас, хурал улс уруу шилжсэн гэхэд хилсдэхгүй байх. Засгийн газрын гишүүний хариуцах гол ажил бол УИХ-аас гарсан шийдвэрийгхэрэгжүүлэх. Манай яамдад мянга гаруй хүн ажулладаг гэсэн тоо бий. Яамдын тоо олширлоо гэхэд орон тоо ихээр нэмэгдэхтүй. Гол ажлын давхардал багасч, уялдаа сайжирч, үр дүн .дээшлэх нь чухал байна. Монгол Улсын эдийн засаг өсч байгаа, тусгаар тогтносон орон гэхэд тө-рийн захиргааны төв байгууллага яамдад ажиллагсдын тоо багатай орон. Гол нь төрийн үйл-чилгээний цэцэрлэг, боловсрол, эрүүл мэндийн салбарт олон хүн ажил-лаж байна. Эндээс заримыг нь бусад орны жишгээр терийн албан хаагчийн цалин, сүлжээ-нээс гаргаж бие даалгах цаг нь болсон. Энэ удаад УИХ-д хүчтэй цөөнх байх боломж бас бүрдсэн. Улс орны хөгжлийг хурдасгажшинэчлэл хийхэд хамгийн гол нь олонхийг бүрдүүлсэн намуудын мөрийн хөтөлбөрийн хурдацтай хэрэгжилт нэн чухал байдаг.

-Мэдээж УИХ-д олонх болсон нам төрийн бодлогыг чиглүүлж явах үүрэгтэй.. Ардын намынхныг чуулганы хуралдаанд суулгахын тулд УИХ-д олонх бүрдүүлсэн Ардчилсан нам юу хийх ёстой юм бол?

-Цөөнх нь хуулийг цээдэлж, олон түмний сонголтод хүндэтгэлтэй хандаж үүргээ хэрэгжуү-лэх нь гацаанаас гарах ганц боломж.

-Өнөөдөр МАХН-ын Удирдах зовлөл хуралдаж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шүүх хуралтай холбоотой асуудлаар ярилцсан гэсэн. Хуралдаанаар Н.Энхбаярт шүүхээс ял оноовол эвслээс гарна гэсэн зүйл яригдсан байна лээ?

-Монгол Улсад хуультогтоох, шүүх засаглалбие дааж, хараат бусааражиллах эрх, үүрэгтэй.Хэдийгээр улс төрийннам, эвслийн удирдахбүтэц тийм шийдвэр гар-гасан ч, төрийн сүлдэндтангараг өргөсөн гишүү-цээс бүрдсэн УИХ дахьбүтэц буюу бүлэг нь түүнийг дагахгүй байх бо-.ломжтой. Цаг хугацаа харуулна биз дээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.