Монгол-Катарын парламентын бүлгийнхэн Катар улсад айлчлав
УИХ-ын төлөөлөгчид Катарын Зөвлөлдөх зөвлөлийн Цагаан ордонд Зөвлөлдөх зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Мохамед Бин Мубарак Аль Хулейфи-д бараалхсан байна. Бараалхалтын үеэр төлөөлөгчдийн тэргүүнүүд хоёр орны байгалийн баялаг зэрэг ижил төсөөтэй болон ялгаатай талуудаа дурьдан хоорондын харилцааны талаар харилцан санал солилцов. УИХ-ын төлөөлөгчдийн ахлагч Г.Баярсайхан Катарын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг дурьдан Арабын улс төрийн хүрээнд Катар улсын байр суурь, дуу хоолой өсөн нэмэгдсэнийг тэмдэглээд Катарын байгалийн баялагаас олж байгаа их орлогыг нийгмийн хөгжилдөө хэрхэн зарцуулдаг болон баялагийн орлогыг хүн амдаа хэрхэн яаж хүртээдэг тухай харилцан ярилцаад Катар улсын Зөвлөлдөх зөвлөл, Монгол Улсын Их хурлын хоорондын харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна.