Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд Катар улсад айлчилжээ
2012.03.01

Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд Катар улсад айлчилжээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Катарын парламентын бүлгийн дарга Г.Баярсайханаар ахлуулсан УИХ дахь Монгол-Катарын парламентын бүлгийн төлөөлөгчид Катар улсын Зөвлөлдөх зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Мохамед Бин Мубарак Аль Хулейфигийн урилгаар хоёрдугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд Катар Улсад айлчлаад иржээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Р.Раш, УИХ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн референт М.Батболд нар багтсан байна.

 

УИХ-ын төлөөлөгчид Катарын Зөвлөлдөх зөвлөлийн Цагаан ордонд Зөвлөлдөх зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Мохамед Бин Мубарак Аль Хулейфи-д бараалхсан байна. Бараалхалтын үеэр төлөөлөгчдийн тэргүүнүүд хоёр орны байгалийн баялаг зэрэг ижил төсөөтэй болон ялгаатай талуудаа дурьдан хоорондын харилцааны талаар харилцан санал солилцов. УИХ-ын төлөөлөгчдийн ахлагч Г.Баярсайхан Катарын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг дурьдан Арабын улс төрийн хүрээнд Катар улсын байр суурь, дуу хоолой өсөн нэмэгдсэнийг тэмдэглээд Катарын байгалийн баялгаас олж байгаа их орлогыг нийгмийн хөгжилдөө хэрхэн зарцуулдаг болон баялгийн орлогыг хүн амдаа хэрхэн яаж хүртээдэг тухай харилцан ярилцаад Катар улсын Зөвлөлдөх зөвлөл, Монгол Улсын Их хурлын хоорондын харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна. Айлчлалын үеэр Төлөөлөгчид Катарын Эмир Хамад Бин Халифа Аль Тани-д бараалхсан байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.