Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны форум болов
2012.02.29

Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны форум болов

БНСУ-ын Үндэсний Ассемблей дахь Солонгос, Монголын найрамдлын бүлгээс “БНСУ, Монголын хамтын ажиллагаа - шинэ онд” сэдэвт форумыг 2012 оны 2 дугаар сарын 21-нд Сөүл хотноо зохион байгуулав.Форумд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Элчин сайд Д.Гэрэл, БНСУ-ын Парламентын гишүүн, Парламент дахь Солонгос, Монголын найрамдлын бүлгийн дарга Жөн Жан Сөн, “КАЛ” авиа компаний захирал Жи Чан Хун, Солонгосын эрдэс баялагийн корпорацийн Ерөнхийлөгч Ким Шин Жон нарын албаны хүмүүс тэргүүлэн оролцов.

Мөн ЭСЯ-ны дипломат ажилтнууд, БНСУ-д ажиллаж, суралцаж байгаа Монгол иргэдийн төлөөлөл оролцсон байна.Н.Багабанди дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн байдал, Монгол, Солонгосын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж, Элчин сайд Д.Гэрэл, БНСУ-ын парламентын гишүүн Жөн Жан Сөн нар үг хэлэв.Монгол оюутны урлагийн хамтлаг форумд оролцдод зориулан Монгол ардын язгуур урлагийн тоглолт сонирхуулав.
Эх сурвалж
Гадаад харилцааны яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.