Монгол Хятадын соёлын сар болно
2012.02.27

Монгол Хятадын соёлын сар болно

Монгол, Хятад улс хамтран "Соёлын сар" аяныг хоёр улсад өрнүүлэх тухай хэлэлцээрт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун нар хоёрдугаар сарын 20-нд албан ёсоор гарын үсэг зурсан билээ. Энэ хүрээнд Монгол Улсад Хятадын "Соёлын сар"-ыг ирэх наймдугаар сард зохион байгуулах бол Хятад улсад Монголын "Соёлын сар"-ыг ирэх дөрөвдүгээр сард хийхээр болжээ.

Энэ үеэр Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвүүдийг дэлгэн харуулах гэнэ. "Соёлын сар" аяныг харилцан хоёр улсад зохион байгуулахдаа өөрсдийн уламжлалыг дэлгэн харуулах урлагийн бүтээл, үзэсгэлэнг танилцуулах юм байна
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.