105 иргэнд гэр олгохоор боллоо
2011.09.28

105 иргэнд гэр олгохоор боллоо

 
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны амьдралын боломж хүнд, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, өрх толгойлсон орон гэргүй 105 иргэнд гэр олгохоор шийдвэрлэсэн байна. Дүүрэг, хороодоос орон гэргүй иргэдийг судалж, гэр олгох шаардлагатай иргэдийн жагсаалтыг гаргажээ. Эдгээр амьдралын боломж муутай, зайлшгүй гэр олгох жагсаалтад хамрагдсан иргэдийг Д.Очирбат дарга өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд амьдралын хүнд нөхцөлд байгаа 280 өрхөд гэр олгосон байна.

Иргэд, сонгогчдоо орон гэртэй болгох санхүүжилтийг УИХ-ын гишүүний төсвөөс гаргаж буйгаа Д.Очирбат дарга дуулгаад, анх гэр олгож байхад зарим иргэд авсан гэрээ газар дээр нь зарж байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ удаад нарийн судалгаатай олгож байгаа гэж ойлгож байгаа. Иймд олгосон гэрийг өөд нь татаж, өнгө зүстэй авч явж, гэрэл гэгээтэй амьдрахыг та бүхнээсээ хүсье гэсэн юм.

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа цагт өөрийн гэсэн дулаан гэр оронтой болгож, ахуй нөхцлийг маань сайжруулж, тусалж дэмжиж байгаа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбатад маш их баярлаж байна гэж гэр олгоход хамрагдсан иргэд хэлж байлаа. Судалгаанд хамрагдсан иргэдэд олгоход бэлэн болоод байгаа 60-70 гэрийг энэ сарын сүүлээр Ялалтын талбайд гардуулах юм байна. Уулзалтын дараа иргэд Төрийн ордонтой танилцлаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.