
2025.06.23
Н.Батсүмбэрэл: Нийслэлийн МАН-ын түүх Улаанбаатар хотын түүх юм
Нийслэлийн МАН-ын хорооны 100 жилийн ойн арга хэмжээнүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд өчигдөр /2025.06.22 /10-р тойрогт МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд Чингэлтэй дүүргийн намын хорооны гишүүд, дэмжигчиддээ хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээг Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нээлээ. Тэрээр Нийслэлийн МАН-ын түүх Улаанбаатар хотын түүх гэдгийг онцоллоо.
Арга хэмжээний үеэр салбар бүрд манлайлж, идэвх зүтгэл гаргаж буй эрхмүүдэд Нийслэлийн МАН-ын хорооны 100 жилийн "Хүндэт тэмдэг"-ийг гардууллаа. Нийслэлийн МАН-ын хороо 100 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө тууштай зүтгэж, ирээдүйн 100 жилийн хотын хөгжлийн бодлогыг тодорхойлон зоригтой ажилласаар байна.