С.Одонтуяа: Бид хаврын чуулганаар 12 хуулийг шинэчлэн боловсруулж байна
2025.03.17

С.Одонтуяа: Бид хаврын чуулганаар 12 хуулийг шинэчлэн боловсруулж байна

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. БОУАӨЯ энэ удаагийн хаврын чуулганаар хүндээ ээлтэй, бизнестээ халгүй, байгаль орчин, нийгэм, эдийн засагт хохирол багатайгаар ногоон шилжилтийг тууштай өрнүүлэхээр 12 хуулийг шинэчлэн боловсруулсан байна. 

Эхний ээлжид Ойн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хуулийн төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.