
НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэнг дэмжиж буйгаа иргэд илэрхийллээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
Сонгинохайрхан дүүргийнхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Анх намайг 2016 онд залуу гэж чамлаагүй, туршлагагүй гэж голохгүйгээр төр төлөөлөх энэ эрхэм үүргийг өгсөн Сонгинохайрханчууддаа үргэлж талархаж явдаг.
Анх намайг УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлж байхад Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Ж.Сандагсүрэн дарга бид хамтарч олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж чадсаны үр дүнд Сонгинохайрханчууд маань надад дахин итгэл үзүүлсэн. Тэгэхээр анхан шатанд, их хуралд, нийслэлийн түвшинд хамтарч ажилласны үр дүнд хийж байгаа ажлууд нь харагддаг. Тийм учраас Ж.Сандагсүрэн даргатай хамтарч ажилласан он жилүүдэд улсын төсөвт суусан ажлууд амьдрал дээр маш хурдан биеллээ олдог. Ард түмнийхээ тулгамдсан асуудлуудыг олж харж, түүнийг шийдвэрлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж чаддаг. Ийм хариуцлагатай төрд бэлтгэгдсэн хүн гэж харж Ж.Сандагсүрэн даргыг үнэлж, хүндэлж явдаг. Тийм учраас засгийн газрыг хэрэг эрхлэх газрын даргаар томилолдсоны дараа бүсчилсэн хөгжил, эдийн засгийн бодлогын асуудлыг хариуцсан зөвлөхөөр ажиллаач гэсэн хүсэлтийг тавьсан. Ингээд Ж.Сандагсүрэн дарга маань миний орон тооны зөвлөхөөр ажиллаж байгаа. Бид 2026 онд хэрэгжиж эхлэх гэж байгаа хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах, хот дээр хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд, ирэх он жилүүдэд хэрэгжих хотын хөрөнгө оруулалтуудыг засгийн газрын хэрэг эрхлэх газар хэрхэн дэмжих үү? Засгийн газар хэрхэн дэмжих үү? Гэдэг дээр хамгийн сайн гүүр болж ажиллах, хариуцлагатай албыг хашиж байгаа. Тиймээс та бүхэн миний зөвлөх Ж.Сандагсүрэн даргыг дэмжиж, дахин итгэл үзүүлж, дэмжээрэй гэж та бүхнийг уриалж байна.